Израилийн арми Газын зурваст цохилт өглөө

Газын зурвасын төв болон хойд хэсэгт байх, Палестины бүлэглэлд хамаардаг цэргийн объектуудад Израилийн арми цохилт өгчээ. Энэ талаар Израилийн арми Твиттер хуудсандаа мэдээлсэн байна.
Израилийн армийн мэдээлснээр, Палестины бүлэглэлийн цэргийн объект болон пуужин үйлдвэрлэх түүхий эд хадгалагддаг газар доорх байгууламж руу хөтлөх хонгилын гарцыг агаараас бөмбөгдсөн байна. Энэ нь Израилийн нутаг дэвсгэр рүү дөрөвдүгээр сарын 20-ны үдэш пуужин харвасанд хариу өгч байгаа хэрэг хэмээн Израилийн арми онцолжээ.
Өмнө нь, Газын зурвасаас пуужин хөөргөсний хариуд дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Израилийн арми мөн л цохилть өгч байлаа. Ийнхүү Газын зурваст байдал дахин хурцдах болсон нь өнгөрсөн долоо хоногт болсон мөргөлдөөнөөс үүдэлтэй.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Иерусалим дахь Аль-Акс сүмийн нутаг дэвсгэр дээр израильчууд руу халдсан, буудалцсан хэрэг гарч, улмаар цагдаагийнхан байдлыг намжаахаар очсон ч мөргөлдөөн болжээ. Энэ мөргөлдөөний улмаас 150 гаруй палестин хүн гэмтэж бэртсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ