ОХУ дайн зогсоох нөхцөлийг нэрлэлээ

НАТО Украиныг өөрийн болгох гэсэн аюул занал үгүй болсон цагт Оросын "тусгай цэргийн ажиллагаа дуусах" гэнэ. Ийм мэдэгдлийг ОХУ-ын Гадаад хэргийн яамны Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн газрын захирал Алексей Полищук ТАСС агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр хийжээ.
"Тусгай цэргийн ажиллагааны зорилтууд биелсэн цагт ажиллагаа дуусна" хэмээн тэрбээр мэдэгджээ. Ийм зорилтуудад Донбасс дахь хүн амыг хамгаалах, Украиныг цэрэггүйжүүлэх, үндсэрхэг үзэлтнүүдийг үгүй болгох, НАТО-ын орнууд Украины нутаг дэвсгэр дээрээс Орост аюул заналхийлж байгааг устгах гэсэн зорилт багтаж байгаа гэж Полищук онцолсон байна.
Түүнчлэн "тусгай цэргийн ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа, бүхий л зорилгодоо хүрнэ" гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.
Өмнө нь Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэл хийхдээ ойрын үед Оросын тусгай цэргийн ажиллагааны зорилгод хүрч, сөргөлдөөн хэлцлийн замаар шийдвэрлэгдэнэ хэмээн онцолж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ