НҮБ ОХУ, Украинд хандан Улаан өндөгний баяртай холбоотойгоор гал зогсоохыг уриаллаа

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мягмар гарагт мэдэгдэл хийн, үнэн алдартны Улаан өндөгний баяр тэмдэглэхтэй холбоотойгоор дөрвөн өдөр гал зогсоохыг Украин, Орост хандан уриалсан байна.
Түүний онцолсноор, Улаан өндөгний баяраар дөрвөн өдөр гал зогсоовол энгийн иргэд сөргөлдөөний бүсийг аюулгүйгээр орхин гарч, НҮБ болон түүний түншүүд хүмүүнлэгийн тусламжийг саадгүй хүргэх боломжтой болох гэнэ. Мөн НҮБ Мариуполь, Херсон, Донецк, Луганск хотууд руу хүмүүнлэгийн ачаатай цуваа илгээхэд бэлэн болсон гэдгийг онцолжээ.
Гутерришийн мэдэгдсэнээр, өнөөдөр Украинд 12 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа, энэ тоо тун удахгүй 15,7 саяд хүрэх аж. Сүүлийн сар гаруйн хугацаанд 2,5 сая хүн хүмүүнлэгийн тусламж хүлээн авч чадсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ