Хонконг ковидын улмаас хогонд дарагджээ

Хонконг коронавирусийн тахлаас ихэд цочирдож, хогон овоонд дарагдсан гэнэ. Хатуу хязгаарлалт, хаа сайгүй нэг удаагийн амны хаалт, бээлий, ковидоос хамгаалах хувцас өмсөж, бусад хамгаалалтын хэрэгслүүдийг тогтмол ашиглаж байгаа тул энэ хотод хуванцар хог хаягдлын хэмжээ хэдэн мянган тонн болон хуримтлагдсан гэж Ройтерс бичжээ.
Хотын захиргааны мэдээлснээр, Хонконгт өдөр бүр 2,3 мянган тонн хог гарч байгаагаас ердөө 11 хувийг нь л дахин боловсруулж байгаа гэнэ. Тахлын үеэр хуванцар хаягдлын хэмжээ эрс өссөн тул хотын эрх баригчид оршин суугчдад хандан байгальд ээлтэй эд зүйл хэрэглэхийг уриалж байгаа аж.
Ройтерс агентлагийн бичсэнээр, коронавирусийн халдвар илэрсэн хүн болон хавьтагчдыг тусгаарладаг зочид буудлууд хуванцар хог хаягдал ихээр үүсэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн байна. Учир нь ийм зочид буудлуудад хоол хүнсийг нэг удаагийн хуванцар сав, уутанд өгдөг аж. Одоо ийм зочид буудлуудад олон мянган хүн амьдарч байгаагаас ихэнх нь шинж тэмдэггүй хүмүүс байгаа бөгөөд тэд өдөр бүр асар их хуванцар хог хаягдал гаргасаар байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ