“Сахал” Д.Эрдэнэбилэг, Сайд Ц.Нямдорж нарын хэн нь “ялав”?

img

Сахалгүй “Сахал”-ын мэхэнд Засгийн газар унах эрхгүй!

 

Сангийн сайд Б.Жавхланг АНУ руу ОУВС-ийн ээлжит хуралдаанд явахаар онгоцондоо суух мөчид амжиж хариулт авлаа. Түүнээс зайлшгүй хариулт сонсох нэг асуудал байсан юм. Тэр бол УИХ-ын 2018 оны 1 дүгээр сарын 4-ний 23 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханнаж ХЭЛЦЭЛ хийж харилцан суутгах санал боловсруулж Засгийн газарт танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг ахалж ажилласан. Түүнээс “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан гэх “Монголиан коппер корпорейшн” талтай хийсэн хэлцэл яг одоогийн байдлаар ямар шатанд байгааг асуугаад үлдэх нь чухал байв. Азаар ч гэх үү, шударга ёс, хөдөлшгүй баримтын дүнд бидний зорилго нэгэн үзүүрт байгаа бололтой. Тэр бол Монголын төр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг улсын мэдэлд буцаан авахын тулд худалдан авсан гэх тал буюу “Монголиан коппер корпорейшн”-д төлбөрөө төлөх явдал бөгөөд “Ялалтын тугаа хатгахад” тун ойрхон ирсэн аж. Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар нэг гол ажлыг нугалсан. УИХ-ын 2017 оны 02 дугаар сарын 10-ны 23 дугаар тогтоолын 3-т заасан “ХЭЛЦЭЛ” гэдэг гогцоо түлхүүр үг буюу “Кью Эс СИ” ХХК, “Хөтөл” ХК-ийн харилцан хамаарлыг л уг тогтоол гарснаас хойш үе үеийн Сангийн сайдаар ахлуулсан Ажлын хэсгүүд хүлээн зөвшөөрүүлж чадахгүй байсан.Уг тогтоолын дараа “Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай” УИХ-ын 2018 оны 01 дугаар сарын 04-ны 7 дугаар тогтоол гарсан байдаг. Үүнд “Эрдэнэт үйлдвэр”, Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаанд төлсөн 400 сая 270 мянган ам.долларыг нэр дурдсан эх үүсвэрийн дарааллаар суутган тооцохыг тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Даажамба нарт даалгасан байдаг.Энэ дунд одоо хамгийн ихээр анхаарал татаад байгаа Хөгжлийн банк-Кью Эс Си ХХК болон Хөгжлийн банк-Худалдаа хөгжлийн банк хоорондын зээлийн гэрээ, түүнд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу олгосон зээлийн үлдэгдэл төлбөрүүдийн асуудлууд багтсан байна. Үүнд онцолж хэлэхэд Ажлын хэсэг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ямар эх үүүсвэрүүдээс, ямар дарааллаар суутган тооцох жагсаалтаа гаргаж, үүний дагуу УИХ-ын 2018 оны 01 дугаар сарын 04-ны 7 дугаар тогтоол гарсан. Эдгээр эх үүсвэрүүд болон дараалал нь өнөөдрийг хүртэл огт өөрчлөгдөөгүй гэдгийг өнөөдрийн Сангийн сайд Б.Жавхлан хэлж байна.

 

 

 

 

 

 

 

 

Зөвхөн ханшийн зөрүүнээс өдөр тутамд 1 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна!


Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар болон түүний Сангийн сайд Б.Жавхлангийн өмнөх Ажлын хэсгүүдээс илүү хүрсэн амжилт нь “Эцсийн худалдан авагч нь Худалдаа хөгжлийн банк болохыг” болон “Кью Эс Си ХХК, Хөтөл ХК-ийн харилцан хамаарлыг” талуудаар хүлээн зөвшөөрүүлэх явдал байсан.


Тэр чадсан. Яасан бэ гэвэл Ажлын хэсгийн ахлагчийн хувиар Б.Жавхлан сайд Засгийн газарт асуудлыг танилцуулсны дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 9-нд  “Монголиан коппер корпорейшн”-ий удирдлагуудад санал хүргүүлсэн. Үүнд дээрх харилцан хамаарлуудыг нь дурдаад яаж суутган тооцох саналтай байгаагаа хүргүүлээд байр суурь, саналаа Ажлын хэсэгт яаралтай ирүүлэхийг хүссэн байдаг. Нийт дүн 1.1 их наяд төгрөг!

 


Энэ үед ам.долларын ханш 2800 төгрөг байв, энд 400.27 сая ам.долларын тухай ярьж байна. Харин өнөөдөр ам.долларын ханш өсөж өнөөдрийн байдлаар 1.24 их наяд төгрөгийн тухай ярих нөхцөл байдал үүссэн. Яагаад гэвэл энэ бол анхнаасаа ам.доллараар тооцогдсон хэлцэл, төгрөгт шилжүүлж тооцож байгаагүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газар ханшийн алдагдлаас болж “Монголиан коппер корпорейшн”-д төлөх төлбөрт сард 31 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна. Үүнийг яаралтай таслан зогсоох шаардлагатай биш гэж үү?


Алдагдалд бага орохын тулд цаг алдалгүй суутган тооцож эхлэх шаардлагатай байна.


Хөгжлийн банкны өрийг суутган тооцох нь төлбөрөө төлөх Засгийн газрын мэргэн санаа мөн. Үүний тулд Засгийн газар, эрх баригч МАН Хөгжлийн банкны дуулианыг дэгдээсэн ч байж болох юм гэх таамаглал төрж байна. Хэрэв тэгээгүй бол “Монголиан коппер корпорейшн”-ийнхэн “Эцсийн худалдан авагч нь Худалдаа хөгжлийн банк болохыг” болон “Кью Эс Си ХХК, Хөтөл ХК-ийн харилцан хамаарлыг” хүлээн зөвшөөрөхгүй байсан шүү дээ. Ингээд 400 сая ам.доллараа авахын тулд “Монголиан коппер корпорейшн”-ийнхэн Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатад 2022 оны 02 дугаар сарын 22-нд Сангийн сайдын албан бичигт хариу хүргүүлсэн. Үүнд суутган тооцох боломжтой эх үүсвэр ба үндэслэл, Суутган тооцох боломжгүй эх үүсвэр ба үндэслэлээ бичсэн байдаг. Суутган тооцох боломжтой эх үүсвэр гэдэгт Хөгжлийн банкнаас авсан зээлийн үлдэгдлүүдийг багтсан. 

 

 

 

Онцлууштай нь “Эрдэнэт үйлдвэр”, Монголросцветмет ХХК хоёр компанийн хувьцаа төрд шилжсэн үйлдэл нь “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн бие даасан сайн дурын шийдвэр биш учих нийт хэлцлийн үнэлгээг анхны худалдан авсан үнээр тогтоох нь зах зээлийн бус аргачлал юм” гээд торгууль, алданги, нэмэгдүүлсэн хүү, эх үүсвэрийн хүү зэргээс хүлээсэн ноцтой хохирлуудаа ч дурдсан байдаг нь маргах аргагүй. Мөн тус компанийн зүгээс олон улсын нэр хүндтэй аудит үнэлгээний байгууллагуудаар өнөөгийн үнэлгээг тогтооход татгалзах зүйлгүй, холбогдох зардлыг манай байгууллага хариуцах боломжтой гэжээ. Түүнчлэн 49 хувийг Засгийн газарт шилжүүлж байгаа учир ирээдүйд үүсэх аливаа татварын үүргийг хүлээх үндэслэлгүй , хүлээн авагч тал хариуцахаар хэлцэлд тусгаад хэлцлээ цааш үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэхүү хариу бичиг 2022 оны 02 дугаар сарын 22-нд эзэндээ очсоноос хойш “Монголиан коппер корпорейшн” ХХК-иас Сангийн сайд Б.Жавхланд “Таны ирүүлсэн саналд хариу хүргүүлснээс хойш нэг сар гаруйн хугацаа өнгөрлөө. Манай саналыг танай Ажлын хэсэг хэлэлцсэн эсэх талаар болон цаашид хэлцэл хэрхэн үргэлжлэх талаарх мэдээллийг шуурхай ирүүлнэ үү” гэсэн бичиг явуулснаас хойш 20 гаруй хоног өнгөрч байна.

 

 

 

Хэн нэгнийг шоронд хийснээр Засгийн газрын төлбөр ч буурахгүй, Хөгжлийн банкны зээл ч хаагдахгүй


Энэ хооронд юу болов? Хөгжлийн банкнаас авсан зээлийн өрөнд Хөтөл ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг хураан авч Засгийн газар захирлуудаа томиллоо. Худалдаа хөгжлийн банкны удирдлагын нэр бүхий хүмүүсийг АТГ шалгаж байна. Цаашид хорьж саатуулж ч мэдэх яриа өдөр бүр шахам гарах боллоо.


Хэрэв хэлцэл үргэлжлүүлэх бол ийм үйл явц болох байсан уу? Эсвэл Засгийн газар хэлцлээ хойш тавьж шүүхийн байгууллагаар асуудлыг шийдүүлэх замыг сонгов уу? Тийм бол өмнөх хоёр үйлдвэр дээрээ дахин зээлийн өртэй хоёр үйлдвэр “хүчлэн хурааж аваад”, “эздийг нь шоронд” хийснээр Монголын талд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авчрахаар шийдэв үү гэдэг асуулт хариулт нэхэж байна.


Хэрэв хэлцэл үргэлжилбэл өнөөдөр бэлнээр төллөө гэж бодоход 400.27 сая ам.доллар буюу 1.2 их наяд төгрөгийг  “Монголиан коппер корпорейшн”-д төлнө. Маргааш, эсвэл нэг сарын дараа, хоёр сарын дараа ам.долларын ханш хэрхэн өсөхөөс шалтгаалж Засгийн газрын төлөх хэмжээ нэмэгдсээр байх болно. Сангийн сайдын ирүүлсэн саналын дагуу буюу 2021 оны 12 дугаар сарын 9-нд ирүүлсэн саналаар бол 1.1 их наяд төгрөг төлнө. Үүнээс Хөгжлийн банкин дахь нийт зээлийн үлдэгдэл 495 тэрбум төгрөгийг хасч тооцох уу, эсвэл бэлнээр 400 сая 270 мянган ам.долларыг  “Монголиан коппер корпорейшн”-д төлөх үү? Үүний дараа л “Эрдэнэт үйлдвэр” Монголын Засгийн газрын мэдэлд 100 хувь шилжих ёстой. Энэ бол Үндсэн хуулийн Цэцэд тултал бүх шатны шүүхээр шийдэгдсэн, заавал биелүүлэх ёстой хүчин төгөлдөр шийдвэр. Үндсэн зорилго нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Төрийн мэдэлд авах, Хөгжлийн банкны өрийг төлүүлэх явдал байсаар байтал яагаад хэн нэгнийг, хэсэг хүмүүсийг шоронд хийх тухай асуудал эн тэргүүнд яригдах болов. Хаана, хаанаа яаравчлан хэлцлээ үргэлжлүүлж, аль болох алдагдал багатайгаар Эрдэнэт үйлдвэрээ Монголын төр бүрэн авч, Хөгжлийн банкны өрийг төлүүлэх хүсэл байгаа бол Засгийн газар яарах хэрэгтэй байна. Учир нь өдөр хоног өнгөрөх тусам буюу валютын ханшаас үүдэлтэй нэг хоногт 1 тэрбум төгрөгийн алдагдал Та бүхнийг хүлээж байна!


Сахалгүй “Сахал”-ын мэхэнд Засгийн газар унаж болохгүй!


“Сахал” хэмээх Д.Эрдэнэбилэгийг “Улаан бал” нэвтрүүлгийн тайзнаас Монголын ард түмэн харлаа. Тэр амьд сэрүүн яриад сууж байгаа нь удаа дараа Монголын төрд “дээрэмдүүлснээ” тайлбарлах гэсэн зорилгоос нь ч илүү сонирхолтой байсан байх. Гэтэл өнөөдөр яагаад Хөгжлийн банк түүнээс зээлийн төлбөрөө авч чадахгүй байна вэ? УИХ, Засгийн газраас гарсан дээр дурдсан Суутган тооцох тухай шийдвэрүүд байгаа учраас авч чадахгүй байна. Тэгвэл яагаад Суутган тооцох тухай шийдвэрүүд гарсан бэ? Монголын төр хувийн компанийн худалдан авчирсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авчихсан. Одоо төлбөрөө яаж хийх вэ? Ямар ч байсан бүх шатны шүүхийн шийдвэр, удаа дараагийн УИХ, Засгийн газар, Цэцийн шийдвэрийн дагуу Засгийн газар  “Монголиан коппер корпорейшн”-д 400 сая 270 мянган ам.долларыг төлж байж авах ёстой. Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 9-нд ирүүлсэн саналаар бол 1.1 их наяд төгрөг, яг өнөөдрийн байдлаар бол 1.2 их наяд, харин маргааш, нэг сарын дараа хэд болтол өсөж төлөгдөхийг таашгүй. Учир нь хэн нэгнээс үл шалтгаалан ам.долларын ханш өссөөр байна. “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг сахалгүй шахам эрүүгээ илэн тайван ярьсны учир энэ байсан юм биш үү? Одоо түүний мэхэнд Засгийн газар унаж, төрөөрөө түүнд тэврүүлэхгүйн төлөө ухаанаа уралдуулах ёстой биз ээ.

 

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар учраас л үүнийг хийж чадна. Б.Жавхлан сайд “чагтнаас мулталж” Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын төрд бүрэн авчрах, Хөгжлийн банкин дахь “Хөтөл”-ийн өрийг төлүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. 

 

У.Оргилмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MONGOLIA NEWS:
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй NAHEALTHCARE.IN@GMAIL.COM хаягаар холбоо барина уу whatsapp дугаар: +19099134258
2022-11-02
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-05-01
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-05-01
Зочин:
Улаан бал Сахалд үйляилж байна
2022-04-21
tiim shuu toriin hynaltnd bank sanhuu baih uchirtai mongo huuleltiig zogsoo
2022-04-21
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Би 2016 оноос л "Эрдэнэт үйлдвэр"-ийн асуудлыг ярьж эхэлсэн. Анх ярьж эхлэхдээ сүүлчийн цамцаа урагдтал явна гэж хэлж байсан. Өнгөрсөн хугацаанд зам чөлөөлөх, сүлжээг нь таслах ажил хийлээ, цамц маань нэлээд урагдсан. Надад бас гэр бүлд минь халдсан гээд маш хүнд даваа давсан. Тагнуулын байгууллага оролцчихсон. Үүнийг "мафи" гэдэг юм. Ганц УИХ-ын гишүүн, нэг сайд байтугай төр хөдлөөд ч дийлэхгүй шахуу л халхавч байдаг юм шүү дээ. Ийм аюултай бүлэглэл улс, орнуудад байдаг. Гэхдээ манайх шиг төр барьж байгаа намууд нь ташраараа нэг хүний халаасанд орсон тохиолдол ховор. Эрдэнэтийн 49 хувийг ярьж байхад Ц.Элбэгдорж УИХ-ын чуулган дээр орж ирээд улаан цайм өмөөрч байсан. Д.Эрдэнэбилэг гэдэг хүн 2005 онд Улаанбаатар банкийг аваад, дараа нь Худалдаа хөгжлийн банкийг авсан. Үүнээс гадна нэг хүнтэй, нэг сая төгрөгийн дүрмийн сантай жижиг компани олныг байгуулаад Эрдэнэт рүү нэгийг, Хөтөл рүү өөрийг, Дархан руу бас нэгийг хөдөлгөөд байсан. Цаашлаад III, IV цахилгаан станцыг авах гэсэн. Багануурын уурхайг бараг авсан ч шүүхээр явж байж салсан. Өнөөдөр цагдан хорилоо, цаашид яаж дуусахыг би сайн мэдэхгүй байна"
2022-04-21
зочин:
Ц.Элбэгдорж, С.Баяр, Ч.Сайханбилэг, Баярцогт, Д.Ганболд нар бол Монголчуудыг 100 жил тэжээх Оюутолгойн алт-зэсийн ордыг гадаадын эдийн засгийн алуурчдад (Рио Тинтод) зарсан, Монголчуудыг 40 жил тэжээсэн, цаашид 60 жил тэжээх Эрдэнэтийн зэс-молибдены ордыг дотоодын эдийн засгийн алуурчдад (Зэс корпорацид) зарсан гэм нүгэл нь 9 үеэр арилшгүй нүгэлтнүүд юм. Төр засаг, хууль цааз тэднийг шийтгэхгүй гэхэд бурхан тэднийг 9 үеэр нь гэсгээх болтугай!!!
2022-04-21
зочин:
Үндсэн хуулиасаа Ардчилал гэсэн тэнэг үгийг авч хаяад Батлан хамгаалах, Эрүүл мэнд, Боловсрол,Эрчим хүч, Уул уурхайн салбарууд зөвхөн 100 хувь төрийн өмчлөлд байна, бусад салбар нь чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллана гэсэн заалт оруулаад явбал Монголын түмэн хэрүүл, авилгал тэр дороо үгүй болж Конвергенцийн онолоор (загвараар) Орос, Хятад шиг тэр дороо суга хөгжинө шүү дээ.Энэ бол тэнэг миний хэлсэн үг биш, Нобелийн шагналт эдийн засагчдын захиж хэлсэн үг юм шүү дээ.
2022-04-21
tiim shuu toriin hynaltnd bank sanhuu baih uchirtai mongo huuleltiig zogsoo
зочин:
"Монголын зэс корпораци"-ийнхан бол туурга тусгаар Монгол улсынхаа хуулийг, УИХ-ын шийдвэрийг, Засгийн газрын шийдвэрийг уландаа гишгэсэн, гадаад, дотоодын эдийн засгийн алуурчидтай үгсэн хуйвалдсан гэмт хэрэгтнүүд юм . Гэмт хэрэгтнүүдэд Монголын нутаг дэвсгэр дээр гишгэх газар байх ёсгүй.
2022-04-21
зочин:
Монгол төрийн шийдвэрийг эсэргүүцсэн хүмүүсийг яадаг юм вэ? Чингэс хааны үед олны өмнө толгойг нь тас цавчдаг байсан. Өнөө үед "Ганц худаг"-461-д илгээх буюу цаазаар авдаг. Одоо Монголын төрд ийм л шийдвэр гаргах үлдээд байна.
2022-04-21
зочин:
"Монголын зэс корпораци"-ийнхан Английн арбитрийн шүүхээр Монголчуудыг бүү айлга. Монгол улс НҮБ-д бүртгэлтэй туурга тусгаар улс. Ядуу буурай, хөгжиж байгаа орнуудын байгалийн баялаг, ашигт малтмалыг "Монголын зэс корпораци"-ийнхан шиг гадаад, дотоодын луйварчдаас хамгаалах зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс 1952 онд “Улс орнууд байгалийн баялагаа чөлөөтэй ашиглах эрхийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 626-р тогтоол, 1962 онд “Улс орнуудын байгалийн баялагийн тусгаар тогтнолын тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1803-р тогтоол, 1974 онд “Олон улсын эдийн засгийн шинэ дэглэм тогтоох тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 3201-р деклараци, 1974 онд “Улс орнуудын эдийн засгийн эрх, үүргийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 3281-р Харти зэрэг хэд хэдэн тогтоол, Деклараци, Харти байдаг юм шүү.
2022-04-21
зочин:
Дэлхийн суут баян Жон Девисон Рокпеллер, Эндрю Карнеги, Генри Форд, Мозес Тейлор, Билл Гейтс, Демидовынхан, Мальцовынхан шиг эх орондоо өөрийн оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан улаан гараараа нийгмийн баялаг (үйлдвэрийн газар) бүтээсэн бол бол тэр баялаг нь хэн ч халдашгүй хувийн өмч. Харин Монголын нийт ард түмний оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан байж улаан гараар бүтээсэн нийгмийн баялагийг (Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр ХХК зэрэг) ямар ч аргаар ававч тэр нь хувийн өмч биш, хулгай, дээрэмийн өмч юм. АН-ыхан хулгайчид!!!
2022-04-21
зочин:
АН бол ард түмний өмч, хөрөнгийг булаан авч мафи, олигархиуд, оффшортонгууд, луйварчид, дээрэмчдэд өгдөг дээрэмчдийн бүлэглэл юм, харин МАН бол мафи, олигархиуд, оффшортонгуудын ард түмнээс дээрэмдэж авсан өмч, хөрөнгийг буцааж ард түмэнд нь өгдөг ард түмний нам. Энэ бол дэлхийн түүх. Энэ бол байгаль, нийгмийн хөдлөшгүй хууль.
2022-04-21
зочин:
Эрдэнэтийн 49 хувийг дэлхийн агуу их гүрнүүдийн нэг Орос орны төр эзэмших эсхүл эдийн засгийн болон ёс суртахууны бүрэн дампууралд орсон, авилгал, хээл хахуульд бүрэн идэгдсэн дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын нэг Монгол улсын 27 настай бацаан эзэмших хоёр нь харьцуулахын аргагүй ялгаатай ноцтой асуудал юм.
2022-04-21
зочин:
Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Элбэгдорж тэргүүтэй луйварчид Эрдэнэтийн 49 хувийг Монгол улсын төрийн эрх барих дээд байгуулга УИХ-аас нууж хулгайлж авсан. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн дугаа хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.
2022-04-21
зочин:
Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах.
2022-04-21
зочин:
Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг 2000 онд шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт үүрд явуулахыг нь явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манайд ...???!!!
2022-04-21
зочин:
Орос ах нар Эрдэнэт хот, уулын баяжуулах үйлдвэрийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй 27 настай нэг бацаан 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.
2022-04-21
зочин:
Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход олон зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 27 настай нэг луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!! Нямдоржид баяр хүргэе!
2022-04-21
зочин:
Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.
2022-04-21
зочин:
Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн зуун тэрбум төгрөгийг 27 настай нэг луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая гаруй хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.
2022-04-21
зочин:
Хятад, Орос улсын хөгжлийн нууц нь конвергенцийн онолоор (загвараар) хөгжиж байгаа явдал юм. Конвергенцийн онолын мөн чанар нь Адам Смитын чөлөөт зах зээлийн онол, К.Марксын 100 хувийн төрийн өмчлөлийн онол, Ж.М.Кейнсийн төрийн оролцооны онолуудыг оновчтой хослуулах явдал юм. Энэ онолоор буурай болон хөгжиж байгаа орнууд улсын батлан хамгаалах, эрүүл мэнд, соёл, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбаруудаа 100 хувь төрийн өмчлөлд байлгах, бусад салбараа чөлөөт зах зээлийн онолоор хөгжүүлэх явдал юм Энэ бүхнийг Үндсэн хуулиндаа тусгаж өгдөг байна. Ингэсэн нөхцөлд л мулгуу улс төрчид, улс төрийн наманцарууд, авилгал, хээл хахууль эцэс болдог байна.
2022-04-21
зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1989 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Харин манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америк Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл, Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан, Амаржаргал мэтийн солиотой залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь сүүлийн 30-хан жилд Марксист онолоор зэвсэглэсэн Хятадын коммунист нам Хятад улсыг дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болгон хөгжүүлсөн бөгөөд харин Америк Ардчиллын онолоор зэвсэглэсэн АН Монгол улсыг улс төрчид нь нам дагасан, цүнх барьсан, авилгал, хээл хахуульд автсан, мэдлэггүй, чадваргүй, дадалгүй, сэтгэлгүй, ёс суртахуунгүй, сахилга батгүй, хариуцлагагүй; ард иргэд нь өр зээл, өвчлөлд баригдсан, боловсролгүй, соёлгүй, ажилгүй, ядууралд автсан, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн дүрстэй адгууснууд болгон хувиргаж, энэ дэлхийн хамгийн ядуу буурай орон болгон бүрэн хэмжээгээр дампууруулсан. Энэ бол гашуун боловч үнэн. Америк Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
2022-04-21
зочин:
Америк Ардчилал, хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Америк Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 30 жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж сүүлийн 30 жилд Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гадаад өрөндөө баригдсан гуйлагчид болов. Одоо том үйлдвэрүүдээ Монголын төр мэдэлдээ авах нь маш зөв.
2022-04-21
зочин:
Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 2000 онд АРДЧИЛЛЫГ бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1990 оноос эхлэн Америк АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс нарын дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүч, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг.
2022-04-21
Иргэн:
400 сая ам.доллар төлөх ёстой гэж хэд хэд дараалж дурьдсан байх юм. Тийм биш шүү дээ. Тэр 400 сая ам.долларын чинь хэд нь Монголбанкнаас, хэд нь Хөгжлийн банкнаас гарсан мөнгө вэ гэдгийг урьдчилж тогтоогоод, тэдгээрийгээ 400 саяас чинь суутгах тухай л асуудал байгаа. Хоног алдах тусам төрийн төлөх мөнгө тэрбумаар нэмэгдэх юм шиг хачин юм бичиж хэнийг дарамлах гээд байгаа юм бэ???
2022-04-21
Төрийн мөнгөөр улсын өмчийг худалдаж аваад буцаагаад төрд нь зарчихдаг овоо муу гар юм аа
2022-04-21
Мо:
Билэгээ ах яг яаж ерселдеенгуй энэ олон улсын компанийг авчихваа?? Энэ ах хаанаас юу хийж яаж ийм хэмжээний болтлоо томровоо?? Энэ ах ядаж лангуу ажиллуулж байсан баримт байна уу? Эрэн сурвалжлах сэтгуулч гэж Монголд алгаа!!!
2022-04-21
Хувийн компани авчирсан ч гэх шиг, баригдаагүй цахилгаан станцын ирээдүйд олох ашгийг хүртэл барьцаалж монгол банкнаас их хэмжээний доллар гаргуулж, хариуд нь долларын ханш навс өсөөд хэдэн хувийн хэвшлийнхэн элгээрээ хэвтээ биз дээ
2022-04-21