БНХАУ анх удаа дуунаас хурдан, хөлөг онгоц эсэргүүцэх пуужин танилцууллаа

БНХАУ хөлөг онгоц эсэргүүцэх, дуунаас хурдан пуужингаа анх удаа танилцуулсан талаар Жэнминь жибао сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүч байгуулагдсаны 73 жилийн ойд зориулан энэхүү пуужинг танилцуулсан байна. YJ-21 пуужин 1000-1500 км тусгалтай, агаарын цохилтот бүлгийг бүхэлд нь устгах чадвартай гэнэ. Энэ пуужинг орчин үеийн пуужин тээвэрлэгчид болон H-6N стратегийн бөмбөгдөгч онгоцууд ч тээвэрлэн явах боломжтой аж.
Хятад улс ийнхүү шинэ пуужингаа танилцуулсан нь Тайванийн бүсэд Америкийн хөлөг онгоцуудыг тогтоон барихад бэлэн гэдгээ харуулсан дохио гэж цэргийн шинжээчид үзэж байна.Сүүлийн үед АНУ-ын төлөөлөгчид Тайваньд айлчилсны улмаас талуудын харилцаа хурцадмал байдалд шилжихэд ойрхон очсон бөгөөд Тайванийг нэг мужаа гэж үздэг Хятадын эрх баригчид АНУ, Тайванийн хооронд аливаа албан харилцаа байх ёсгүй, энэ нь "нэг Хятад" зарчмыг зөрчиж байгаа хэрэг хэмээн удаа дараа мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ