Хойд болон Өмнөд Солонгосын төрийн тэргүүнүүд захидал солилцжээ

img

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унэ болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар "гүн итгэлцлийн тэмдэг" болгон захидал солилцжээ. Энэ талаар Солонгосын Цахим мэдээллийн агентлагаас авсан эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг дамжуулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, БНАСАУ-ын удирдагч лхагва гарагт Мүн Жэ Инээс захидал хүлээн авсан бөгөөд хариуг нь пүрэв гарагт илгээжээ.

 

"Хойд болон Өмнөд Солонгос тасралтгүй хүчин чармайлт гаргаж, дээд удирдлагууд нь Хойд болон Өмнөд дэх эх орон нэгтнүүдээ дотноор дэмжвэл Хоёр Солонгосын хоорондын харилцаа сайжирч, үндэстний хүсэл, хүлээлтийн дагуу хөгжинө" гэдэг дээр талууд санал нэгдэж байгаагаа захидлаар илэрхийлсэн гэж Цахим мэдээллийн агентлаг мэдээлжээ. 

 

Мүн Жэ Ин захидалдаа Өмнөд Солонгос болон БНАСАУ эвлэлдэн нэгдэх үндсийг тавих тухай хамтарсан мэдэгдэл хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ