Украинд 72 мянган барилга сүйрч, жижиг бизнес 85 тэрбум долларын алдагдалд орсон

img

Хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын арми Ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар хөрш оронруугаа дайрснаас хойш байлдааны ажиллагаа хоёр сарын туршид үргэлжилж байна. Энэ хугацаанд Украины олон хот нуранга болж, эдийн засагт нь учрах хохирол цаг тутамд нэмэгдсээр байгаа юм. 

 

"Украинд бүрэн болон хэсэгчлэн сүйрсэн барилгын тоо 72 мянга. Эдгээрийн 14 мянга нь бүрэн сүйрсэн. Бүрэн сүйдсэн барилгуудын тоонд 330 эмнэлэг, 100 гаруй сургууль багтана. Украины ДНБ 45-50 хувь буурах бөгөөд энэ нь Украин энэ онд 110 тэрбум доллар алдана гэсэн үг. Гуравдугаар сарын эхээр л бизнес зогссон, жижиг бизнесийнхэн гэхэд л 85 тэрбум долларын хохирол амссан" хэмээн Украины эдийн засагч Андрей Длигач VOA агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. 

 

Длигачийн үзэж байгаагаар Украин хөдөө аж ахуйн салбараас орлого олох боломж үлдсэн гэнэ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад ургацынхаа 80 хувийг хураах боломж байгаа, гэхдээ тээвэрлэлтэд хүндрэл гарна гэж Длигач өгүүлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ