Оросын БХЯ-ын шинжлэх ухааны хүрээлэнд гал гарч, зургаан хүн амиа алджээ

img

Оросын Тверь хотод байх, Батлан хамгаалах яамны шинжлэх ухааны хүрээлэнгийн захиргааны байранд гал гарсны улмаас олон хүн амиа алдаж, шархаджээ. 

 

ТАСС агентлагийн мэдээлснээр, гал түймрийн улмаас зургаан хүн амиа алдаж, 27 хүн шархадсан байна. Хүмүүсийн ихэнх нь галын үеэр цонхноос үсрэхдээ гэмтжээ. 

 

Интерфакс агентлагийн мэдээлснээр, Оросын Агаар, сансрын хүчний нэгэн хүрээлэнд гал гарсан гэнэ. Гал модон доторлогоотой хоёр дугаар давхраас эхлэн гарч, утаа ихтэй байсан тул хүмүүс цонхоор үсрэхээс аргагүй болж, улмаар унахдаа бэртэж гэмтсэн гэж VOA мэдээлжээ. 

 

Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр, гал гарсан шинжлэх ухааны хүрээлэн "Искандер", зенитийн систем болон Ту-160 стратегийн бөмбөгдөч онгоцуудад зориулсан үл үзэгдэх системийг боловсруулахад оролцдог байсан гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мөнхжаргал:
Муу юм модон улаатай гэж энэ
2022-04-22
зочин:
галын дөл өөдөө...
2022-04-22