Heidi Klum, Seal нар салах тухайгаа албан ёсоор мэдэгдлээ

img

Холливудын алтан хос гэгддэг загвар өмсөгч Heidi Klum дуучин Seal нар салах болсон тухайгаа өчигдөр албан ёсоор зарлажээ. Тэднийг тусдаа амьдарч эхэлсэн, салах гэж байна гэх зэрэг мэдээлэл нэлээд хэд хоногийн өмнөөс хэвлэлүүдээр цацагдаж эхэлсэн ба тэдний хэвлэлийн төлөөлөгч албан ёсны мэдэгдэл хийснээр ийнхүү батлагдлаа. Тэдний салах болсон шалтгааныг дуучин Seal хэтэрхий их зугаа цэнгэл хөөж, гэр бүлдээ цаг зав гаргахаа больсноос үүдсэн хэмээн зарим хэвлэлүүдэд бичжээ. Тэд 2005 онд гэрлэж, хамгийн халуун дулаан гэр бүлээр нэрлэгдсээр өдгөөг хүрсэн билээ. Загвар өмсөгч Heidi Klum анхны гэрлэлтээсээ нэг охинтой байсан ба Seal-тэй гэрлэснийхээ дараа хоёр хүү, нэг охин төрүүлжээ. Мөн хосууд нэг охин өргөж авснаар тэд таван хүүхдийн эцэг эх болоод байсан юм.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

б:
Хайр дааддаггүй халтар юмдаа
2012-01-24