Эммануэль Макрон Францын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдов

img

Францын өнөөгийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд ялалт байгуулсан талаар ВВС мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, саналын хуудсыг 100 хувь тоолоход Макрон 58,55 хувь харин түүний өрсөлдөгч, хэт барууны намаас өнэр дэвшигч Марин Ле Пен 41,45 хувийн санал авсан байна.

 

Санал тоолж дууссаны дараа Макрон сонгогчдод хандан хийсэн мэдэгдэлдээ иргэдэд талархад байгаагаа илэрхийлсний дээр Франц улс амаргүй цаг үеийг туулна хэмээн мэдэгджээ. 

 

"Ирэх он жилүүд тайван байхгүй байх. Гэхдээ түүхэнд бичигдэн үлдэнэ" хэмээн Макрон мэдэгджээ. 

 

"Үндэсний нэгдэл"-ийн тэргүүн  Марин Ле Пен ялагдлаа хүлээн зөвшөөрч, өөрийн авсан саналыг амжилттай хэмээн нэрлэсний дээр тэмцлээ үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэн байна.

 

"Би юунд ч харамсахгүй байна. Энэ ялагдал намайг найдвараа хэрэгжүүлэхэд саад болохгүй" хэмээн Ле Пен мэдэгджээ.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр шинэ Ерөнхийлөгч сонгогдсон талаар дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Францын Үндсэн хуулийн шүүхийн дарга албан ёсоор зарлах бөгөөд ингэснээр Макрон ялалт баталгаажих юм.

 

Эммануэль Макрон ийнхүү энэ удаагийн сонгуульд ялснаар Францын хувьд хоёр дахь удаагаа улиран сонгогдож буй гурав дахь Ерөнхийлөгч болж байна. Түүнээс өмнө Шарль Де Голль, Жак Ширак нар улиран сонгогдож байсан юм. Түүнчлэн Макрон Францын түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгч хэвээр үлдэж байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Франц ингээд нохойн замаар явлаа даа хөөрхий
2022-04-25