Буриадын бизнесменүүд Хиагт боомтынхны хүнд суртлын талаар Цыденовт "ховложээ"

img

Алтанбулаг-Хиагтын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэхэд "Оросын талд хэт удаан шалгадаг, үүнээс болж их дараалал үүсдэг" гэж Монголын зорчигчид ярьдаг. Олон жил үргэлжилсэн энэ асуудал төдийлөн шийдэгдэхгүй байсан. Харин энэ удаад Буриадын бизнесменүүд Хиагт шалган нэвтрүүлэх боомтын гааль, шалгагчид хэт удаан шалгаж, урт дараалал үүсгэдэг талаар Буриадын тэргүүн Алексей Цыденовт дуулгажээ. Энэ талаар "Номер один" сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Буриадын Засгийн газрын дэргэдэх эдийн засгийн штабын ээлжит хуралдаанд бизнес эрхлэгчид оролцон, хил нэвтрэхэд гардаг хүндрэлийн талаар ярьжээ.  Бичиг баримтыг хэт удаан шалгадаг, гаалийн бүрдүүлэлт хийхэд ихэд уддаг нь логистик бизнесийнхэнд хүндрэл учруулж, ихээхэн цаг хугацаа алддаг гэж бизнес эрхлэгчид өгүүлжээ. Тээвэрлэлтийн компанийн захирлын өгүүлснээр, нэг ачааны машин хилээр нэвтрэх гэж хонон өнжин хүлээх тохиолдол ч гардаг гэнэ. 

 

"Хоёр долоо хоногийн өмнө Солонгосын компаниас ирсэн ачаа Владивостокт ирсэн. Владивостокийн хилээр нэвтрэхэд ямар ч асуудал гарсангүй. Харин Орос-Монголын хил дээр ачааг гаргаагүй, буруу лацтай гэсэн шалтгаанаар саатуулсан" хэмээн компанийн захирал өгүүлсэн байна. Түүнчлэн Монголын бизнесменүүд ч "танай хилээр ачаа гаргах ямар ч боломжгүй" гэдэг хэмээн тэрбээр өгүүлжээ. 

 

Зөвхөн ачаа тээврийнхэн төдийгүй хувийн машинаар хил нэвтрэх гэж байгаа энгийн иргэд ч хил нэвтрэхэд хүндрэлтэй байдаг талаар Буриадын тэргүүн Алексей Цыденовт мэдээлсэн хэмээн эдийн засгийн штабын хурал даргалагч мэдээлснийг "Номер один" дамжуулжээ. 

 

"Нэг жижиг тэргийн бүрдүүлэлтийг хийх гэж нэг цаг болж байна. Хиагт руу өдөрт 40 машин л оруулж байна гэсэн мэдээлэл надад ирсэн" хэмээн эдийн засгийн штабын хурал даргалагч өгүүлжээ. 


Хил дээр үүсдэг энэ асуудал нь Холбооны хууль тогтоомжоор тогтоосон дүрэм журмаас үүдэлтэй гэж Буриадын Гаалийн газрын дарга Игорь Кокорин тайлбарласан байна. 


“Хязгаарлалт тавигдсан бараа бүтээгдэхүүнтэй холбоотой журам үйлчилж байгаа. Аливаа тохиолдол бүрт харилцан адилгүй хугацаа шаардагддаг” хэмээн тэрбээр өгүүлжээ. 


Түүнчлэн хувийн автомашинтай иргэд ч удаан хугацаанд хүлээх шаардлагатай болдогийг Игорь Коркин хүлээн зөвшөөрөөд, гэхдээ энэ нөхцөл байдал түр зуурынх хэмээсэн байна. 


“Тээврийн хэрэгслийг бүртгэх журам үйлчилдэг. Тухайн тээврийн хэрэгсэл анх удаа хилэр нэвтэрч байгаа бол бүртгэл хийлгэхэд хагас цагийн хугацаа шаардагддаг. Тээврийн хэрэгсэл эзэмшигчээс мэдүүлэг авч, хөдөлгүүр, дугаар зэргийг нь тулгаж шалгах шаардлагатай болдог юм.  Харин нэгээс дээш удаа зорчиж байгаа бол 5-10 минут л шаардлагатай. Одоогийн байдлаар дийлэнх машин анх удаа зорчиж байгаа учраас удаж байгаа” хэмээн Игорь Коркин өгүүлжээ. 


Түүний өгүүлснээр, одоо нэг суудлын машиныг бүртгэхэд 21-30 минут зарцуулагдаж байгаа гэнэ. Мөн боомтын ажилтнууд хүрэлцээгүйн улмаас хил дээр урт дараалал үүсдэг гэдгийг тэрбээр онцолсон байна. 


“Бид орчин үеийн шалган нэвтрүүлэх боомт нээсэн, гэтэл манай руу ирж байгаа хүн алга. Анхандаа Монголоос бараг бүгд л нааш ирж байлаа, харин одоо больсон. Учир нь хил дээрх дараалалд найман цаг зогсох нь утгагүй шүү дээ. Энэ нөхцөл байдлыг хэрхэн засах талаар саналаа гарга” хэмээн Буриадын тэргүүн Цыденов мэдэгджээ. 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Цедэнов бол Путин биш:
Юуг ч өөрчилж чадахгүй
2022-04-29
Зочин:
Дээр үеэсээ л Оросууд ийм л байсан даа, төрөлхийн араншин нь,хил дээр бол Орос авгай нар бол бүр аймшиг
2022-04-28
Тэр машины даатгал гэж их мөнгө суутгана. Дөнгөж Хиагт гараад эргэхэд мөнгө нэхээд салахгүй новшийн гарууд. Нэг удаа гарсан чинь буцаад гарахад мөнгө нэхээд салахгүй байсан
2022-04-28
Жижиг монголоос террористууд ирж байгаа юм шиг ханддаг. бараг 2 оос дээш тоотой юм байвал татвар авна гээд суучихна. Шалгалт дэндүү удаан. дээрэнгүй ихэрхэг харьцаатай. Хятадруу ороход хурдан шүү дээ. Орчин үеийн рентгэн багаж байхад нээх их шалгаад байх шаардлагагүй шүү дээ.
2022-04-28
Монголчууд явахаа больчихооч. Юундаа орос руу зүтгээд байдаг бнаа? Та нарыг дээрэлхээд, шоглоод, өдөөд, оролдоод байгааг мэдрэхгүй бна уу? Тэд дотроо өөрсдөө эхлээд учраа олог.
2022-04-27
Дэлхийн хамгийн шилдэг боомт КЯХТА:
Үйлчилгээ гэж 00. Харьцаа гэж 00. ОРОС УЛСЫН нэр хүндийг, олон улсын тавцанд гутаан доромжлуулагсад бол КЯХТА авто замын хилийн болон гаалийн ажилтнууд мөн.
2022-04-27
Хүнд сурталч...:
Ковид гараагүй байхад УЛЬХАН-аар гарна гээд бүтэн өдөржин болсон.. Үдийн өмнө 3 машин, үдийн хойно 3 машин гаргадаг юм байсан. Бүх зүйлээ гараар бичнэ. Хөдөлж ядсан, үнэндээ үйлчилгээ нойль... өглөө 10 цагт онгойно. 2 цаг ажиллаад 2 цаг үдийн завсарлага, 14.00 цагаас онгойно__ 16.00 цагт хаана..
2022-04-27
ene hezee ch shiidegdehguiee. ugaasaa oros hunii turlh chanar, mongol hunii turulh chanar haragddag gazar.
2022-04-27
Заваан ш дээ оросууд.. өлөн гарууд бараг л дээрэмддэг ш дээ
2022-04-26
Уг нь хурдан нэвтрүүлж байвал бараа эргэлт сайжираад аль алиндаа тустай л баймаар юм оросын элчин арга хэмжээ авна биз ээ.
2022-04-26
Зочин:
Манайх нэг яваад уйдаа биз. Цөөхөн монгол олон явахгүй байх. Бас хүнд суртал бий.
2022-04-26
Оросын хилийн цэрэг эрэгтэй машины цонхоор толгойгоо оруулаад шүлсээ үсчүүлээд аймаар чанга орилоод хараал урсгаж хашгичаад би бүр шоконд орсон шд шоронгийн хуяг л тийм байдаг бх даа амьдралдаа эрэгтэй хүн тэгэж байхыг хараагүй, ээ бүү үзэгд бүр нэг хоцрогдсон гэж бүдүүлэгтэй нь бол ярилтгүй
2022-04-26
Зочин:
Гарах болгондоо дор хаяж 5 цаг зарцуулдаг.
2022-04-26
Asuudliig shiidverleh shaardlagagui. Orosruu hiigddeg naimaa ayalal bugd utgagui bolson shuu.
2022-04-26
ХИАГТЫН ХИЛ ГААЛЬ ЭНЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН ХОГЫН ХҮНД СУРТАЛ АВИЛГА ШОВНИЗМД ИДЭГДСЭН НОВШЫН ГАЗАР ЁСТОЙ БӨМБӨГДӨӨД ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧЧИХМААР,,, ОРОСРУУ ГАРС НЕРВТЭЖ ҮХЭЖ БАЙСНААС ЭРЭЭНЛҮҮ ГАРААД БЭЭЖИН ОРВОЛ ХАМААГҮЙ БИЕ БОЛООД СЭТГЭЛД АМАРШДЭЭ,,,ОРОСУУДЫН МУНХАГ БҮДҮҮЛЭГ ДЭЭРЭНГҮЙ АРИНШИН ЖИНХЭНЭ УТГААРАА ЭНД ХАРАГДДАГ ЮМ,,,1990 ОН ШИГ БАХЬ БАЙДАГААРАА БАНДАНДААД Л ИЛҮҮ ХАРЖ ГАР ДАГУУЛААД ЯАНАДАА ЯАНА ӨЛСӨГЛӨН ГУЙЛГАЧИН ХИАГТЫН ГААЛИЙНХАН,,,
2022-04-25
Түрүү зуунд л маш хүнд сурталтай байсан ...21-р зуун гараад ч хэвээрээ байгаа бололтой.. Маш дээрэнгүй бүдүүлэг ханддаг. Хэн одоо Орос оронд зочлох вэ.. дайн эдийн засгын хямрал, тэгээд дээрэнгүй үзэл, хоцрогдол, ялзрал дээд түвшиндээ хүрсэн юм байна даа.
2022-04-25
Уншигч:
Япон, англи, австрали, америкын визатай паспортоор хил нэвтрэх хэрэггүй юм билээ шүү, юм үзээгүй амьтад шиг буулгаад л цааш нь дагуулж яваад л визатай хэсгийг канондоод л, элдэв юм асууж шалгаагаад л хэцүү хэцүү, дарамттай бол ярилтгүй.
2022-04-25
Оросууд ганц Монголчуудад дээрэлхүй ханддаг.Барууны жуулчинг болохоор бараг шууд гаргаад дагаж явсан монголыг 5 цаг шал дэмий хүлээлгэж бсан.Ах мах гэж худлаа бялдагдаж мангар бацаан байх аа болих хэрэгтэй шүү.
2022-04-25
Пээ:
Уг нь ойрхон нэг хил гарнаа гэж боддог байлаа одоо ч болих минь.
2022-04-25
zaluu:
umhii orosuudiiin balag umhii ni dainaar zadarch bndaa ...yavuurgui sonin muuhai hund syrtaltai hognuud shuu
2022-04-25
Орос бол аюултай
2022-04-25
иргэн:
Цыдиновыг өөрийг нь жирийн иргэн маягаар гаргаад нэг үзэх юмсан, тэгвэл асуудлыг шийдэж магадгүй юм. Асуудал өөрт нь тулгарахгүй тул удахгүй мартагдах байх.
2022-04-25
Sergelen:
Hovlood baihdaach yaahav dee daapaalj bgaa yum shig
2022-04-25
Orsiig ulaan udiig uzchii gd ochson durgui hurtel oochirlood butsaad yvsan. Ypon solongos usag uztsen nadshig hund bol lai l bna.
2022-04-25
Ш.Маахүү:
Ккк ёстой үр ач нар маань буриадад байдаг болохоор энэ зовлонг байнга амсах юм даа миний хувьд.
2022-04-25
Там там.... үнэхээр хэцүү, дахиж Орос руу явахгүй гэж ам алдсан шүү бид.
2022-04-25
Цооцоо багш:
3 жилийн өмнөБуриад нөхийнхөө урилгаар ач,зээ нараа аваад Байгаль нуур дээр амрах гэсэн чиньХиагт дээр 12 цаг зогсож, хүүхдүүд идэх уух юм нэхэж уйлаад,бие засах газар ойр байхгүй зовлонгоо эдэлж билээ.Энэнээс хойш үр,ач нар маань Орос руу огт зүглэхгүй гэж ам тангараг өргөж билээ.
2022-04-25
Ш.Маахүү:
Ккк ёстой үр ач нар маань буриадад байдаг болохоор энэ зовлонг байнга амсах юм даа миний хувьд.
Orosin hil gaaliin hund surtal denduu denduu.
2022-04-25
Asuudliig shiidverleh shaardlagagui. Orosruu hiigddeg naimaa ayalal bugd utgagui bolson shuu.