Indepndent: Сибирь шатаж байгаа ч унтраах хүн алга

img

Сибирийн ойн түймэр хяналтаас гарсан, энэ жил түймрийн хамрах талбай хоёр дахин нэмэгдсэн ч түймэр унтраахад дайчлагддаг Оросын цэргийн ангиуд Украинд байлдаж яваа тул галыг унтраах хэн ч алга гэж The Independent мэдээлжээ.

 

Сибирьт түймэр гарах нь энэ бүс нутгийн хувьд хэвийн үзэгдэл, хавраас намар хүртэл Сибирьт түймэр дэгддэг гэж эх сурвалж бичсэн байна. Харин түймэр унтраахад дайчлагддаг цэргийн анги нэгтгэлүүд энэ жил Украинд байлдаж яваа тул түймрийн цар хүрээ өдрөөс өдөрт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байгаа гэнэ. 

 

"Томоохон түймрийн голомтыг илрүүлж, хиймэл дагуулаас шалгахын тулд цэргийн онгоцууд шаардлагатай байдаг. Гэтэл одоо цэргүүд Украинд байгаа тул дайн үргэлжилсээр байвал ирэх зун ч ийм техникийг түймэр унтраахад ашиглах боломжгүй болно. Эсвэл түймэр улам газар авна, эсвэл баруун фронтоос түймэр унтраах бие бүрэлдэхүүнийг татахаас аргагүй болно" хэмээн АНУ-ын Майамигийн их сургуулийн цаг уур судлаач Жессика Маккарти өгүүлсэн байна.

 

Энд дуулгахад, 2019 онд Сибирийн ойд асар их талбайг хамарсан түймэр гарч, утаа нь Монголд ч хүрч байв. Greenpeace-ийн мэдээлснээр мөн онд Оросын Холбооны  Улсад 12 сая га талбай бүхий ой шатжээ. 

 

Г.Бямбасүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Henii gazar ni hamaagyee..hairan saihan baigali oi mod an amitad min...gamshig2.ta bidnii amidral amid yavah nuhtsul ulam byr ,udyr byr humigdsaar
2022-04-26
oros maani yanvee:
oros maani yostoi neg bulaigaa chirj bnaaa huur eumaaa zaza uursduu uchraa olno biz a
2022-04-25
иргэн:
Монголд Эгийн гол дээр усан цахилгаан станц барихыг болиулах гэж Орос Бурядын олон хүн жагсаал хийгээд, тэмцээд байсан, тэр хүмүүс хаачаа вэ, уг нь тэд л очоод унтрааж баймаар, үгүй гэхэд засгийн ордныхоо өмнө жагсаал цуглаанаа хийгээд төр засгаасаа түймрийг унтраа гээд шаардаж байх ёстой баймаар????
2022-04-25
Тэгээд яахын мал минь иргэд нь очих юмуу? Тэгвэл цэргээр яахын тэнэг мал вэ
2022-04-25
АНУ их баярлаж байна. Арга ч үгүй биз Украйнд ялагдаж мөн улс орон задран унаасай хэмээн мөрөөдөж байгаа
2022-04-25
зочин:
дэлхий дээр Oрос Mонгол 2 шиг цэргүүдээ ургац хураалт, ойн түймэрт дайчилдаг улс байдаггүй..
2022-04-25
Тэгээд яахын мал минь иргэд нь очих юмуу? Тэгвэл цэргээр яахын тэнэг мал вэ
AVTOBUS baaz2iin ediin zasagch Uranchimeg hogiin hulgaich urainhai
2022-04-25
зочин:
Гал түймрийг оросын МЧС гэж онцгой алба байдаг юм ш дээ.Армид огт хамаагүй.
2022-04-25
зочин:
дэлхий дээр Oрос Mонгол 2 шиг цэргүүдээ ургац хураалт, ойн түймэрт дайчилдаг улс байдаггүй..