Цэргийн зардал хамгийн өндөртэй таван орны нэг нь ОХУ

Стокгольмын SIRPI олон улсын хүрээлэн жил бүр дэлхий дахины цэргийн зардлуудын талаар илтгэл гаргадаг. Энэ жил гаргасан илтгэлд дэлхийн орнуудын цэргийн зардал түүхэнд анх удаа хоёр их наядыг давсан гэж онцолжээ.
SIRPI хүрээлэнгийн гаргасан цэргийн зардлын үнэлгээгээр, 2021 онд зэвсэглэлдээ хамгийн их зардал гаргасан эхний таван улсад 801 тэрбум доллар зарцуулсан АНУ, 293 тэрбум зардал гаргасан Хятад, 76,6 тэрбум долларын зардалтай Энэтхэг, 68,4 тэрбумыг зарцуулсан Их Британи болон 65,9 тэрбум долларыг цэргийн зардалдаа зарцуулсан ОХУ багтсан байна.
SIRPI хүрээлэнгийн илтгэлд бичсэнээр, Оросын цэргийн зардал гурав дахь жилдээ өсөж байгаа гэнэ. 2021 онд энэ улсын цэргийн зардал өмнөх онтой харьцуулахад 2,9 хувиар өсчээ.
Түүнчлэн Украины цэргийн зардал 2014 онд ОХУ Крымийг өөртөө нэгтгэсний дараа ихээхэн өссөн байна. 2014-2021 оны хооронд Украины цэргийн төсөв 72 хувиар нэмэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ