Италийн генерал: Байден Украины хямралыг дуусгах хүсэлгүй

img

АНУ болон Британийн удирдлагууд Украины хямралыг зогсоох сонирхолгүй байгаа гэж Италийн Зэвсэгт хүчний штабын дарга асан генерал Леонардо Трикарико мэдэгджээ. Тэрбээр La7 телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр ийнхүү мэдэгдсэн байна. 

 

"Хэлэлцээ" гэдэг үг Байден, Столтенберг, Блинкен, Жонсон болон Балтийн орнууд, Польшийн амнаас нэг ч сонсогдоогүй гэдэгт л асуудлын учир байгаа гэж бодож байна" хэмээн генерал мэдэгджээ.

 

Мөн эдгээр нэр дурдагдсан албаны этгээдүүд олны өмнө болон бусад газарт ч мэдэгдэл хийхдээ "гал зогсоох, зэвсэг нийлүүлэхийг зогсоох" гэсэн үгс огт ашиглаж байгаагүй хэмээн онцолсон байна. 

 

"Жо Байден энх тайвныг хүсэхгүй байна. Жо Байден энх тайвныг хүсэхгүй байгаа бол бусад нь ч хүсэхгүй байгаа гэсэн үг" хэмээн генерал Трикарико мэдэгджээ.

 

Түүнчлэн тэрбээр өнөөгийн нөхцөл байдал нь НАТО сүүлийн жилүүдэд гаргасан шийдвэрүүдийн үр дүн байж болзошгүй тул Европ тив аюулгүй байдлын тал дээр бие даасан байдалтай болох талаар бодох цаг нь ирсэн хэмээсэн байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

орос хятад хүчирхэг байх нь тийм ч сайн зүйл биш
2022-04-28
Үнэн шүү
2022-04-27
зочин:
Монголын минь мөнхийн хөрш агуу их Хятад, ОХУ цэцэглэн хөгжих тусам дэлхийг ганцаараа мөнхөд жанжлах бодолтой хаа холын АНУ, Англи өмдөндөө улам их шээсээ савируулах юм.
2022-04-26
Үнэн шүү
зочин:
АНУ 1945 онд Японы Нагасаки, Хиросима хотод атомын бөмбөг хаяж, 200 мянган хүнийг ганцхан хоромын дотор устгажээ. Мөн АНУ 1970-аад онд Вьетнамд хүнийг эгшин зуур хордуулан алах “Эйджент” хэмээх химийн зэвсэг хэрэглэн олон мянган вьетнамчуудыг химийн асар хүчтэй хороор хордуулан устгажээ. Одоо АНУ дэлхийн хүн амыг бөөнөөр өвчлүүлэн үхүүлэх коронавирус мэтийн биологийн (бактерлогийн) зэвсэг үйлдвэрлэх ажиллагааг дэлхий даяр эрчимжүүлж байна. Дэлхийг дангаараа жанжлах бодолтой дээрэмчин АНУ-аас болгоомжлогтун!!!
2022-04-26
зочин:
“Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэж ухаант өвөг дээдэс минь учирлан хэлсээр ирсэн. Мөн 5 махбодийг 12 жилээр үржүүлэхээр нэгэн жаран болдог. Нэгэн жаран өнгөрөөд хорвоогийн бүх юм орвонгоороо, үндэсээрээ өөрчлөгддөг гэдгийг ч ухаант өвөг дээдэс минь учирлан хэлсээр ирсэн. Нобелийн шагналт алдарт эрдэмтэд хүртэл дэлхийн шинжлэх ухаан, техник, нийгмийн хувьсгал дундажаар 60 жил тутамд гардаг юм байна гэдгийг ч баталсан. Өөрөөр хэлвэл хорвоо ертөнцийн бүх юм нэгэн жаран өнгөрөөд хувьсан өөрчлөгддөг байгалийн хууль байдаг аж. Байгалийн хуулийг хэн нэгэн зохиодоггүй бөгөөд зөвхөн алдарт эрдэмтэн мэргэд нээдэг, мөнхөд оршдог ажгуу. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд 1960-аад оноос дэлхийн бараг бүх хүний ухаан санаа, оюун бодлыг асар хүчтэй хордуулсан гайт Америк Ардчиллын эцэс төгсгөл байгалийн хуулийн дагуу 2020-иод онд ирж, амиа тавьж байна. Дэлхий ертөнц гайт Америк Ардчилалаас салж, монголын минь мөнхийн хөрш агуу их Орос, Хятад гүрэн дэлхийг аврах сайн цаг ирж байна. Хурай, хурай, хурай!!!
2022-04-26
Уншигч:
Путин зогсоохгүй байхад Байден юу гэж зогсоох юм бэ, бас л нэг оросоор угжуулчихсан хөгшин генёрал биз, путкагийн найз
2022-04-25