Аваков: Путиний нуугдаж байгаа бункерийг олсон

Оросын арми Украин руу довтолж эхэлснээс хойш Владимир Путин бункерт нуугдаж байгаа гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байлаа. Энэ мэдээлэл батлагдсан гэж Украины улс төрч мэдэгджээ.
Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгчийн нуугдаж байгаа бункер чухам хаана байгааг Барууны тусгай албаныхан мэдэж байгаа гэж Украины Дотоод хэргийн сайд асан Арсен Аваков "Украина 24" телевизэд өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Путин цөмийн цохилт өгвөл түүний нуугдаж байгаа газарт хариу цохилт өгөх тул тэрбээр цөмийн цохилт өгөх шийдвэр гаргаж чадахгүй байгаа хэмээн Аваков өгүүлжээ.
Өмнө нь Оросын тал цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй гэх хардлага хэдэнтээ гарч байлаа. Зеленский энэ талаар тайлбар хийхдээ ОХУ бодит байдлаас нэг мөр ангижирчихгүй л бол цөмийн зэвсэг ашиглахгүй байх хэмээн таамаглаж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ