Приднестрийн Улсын аюулгүй байдлын яамны байранд цуврал дэлбэрэлт болжээ

img

Өөрсдийгөө тунхагласан Приднестрийн Бүгд Найрамдах Улсын Аюулгүй байдлын яамны барилгад цуврал дэлбэрэлт болжээ. Энэ талаар РИА Новости агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, цуврал дэлбэрэлтийн улмаас яамны ойролцоо орших барилгуудын цонх хагарсан, энэ үеэр бэртэж гэмтсэн хүмүүсийн талаарх мэдээлэл гараагүй байна. 

Приднестрийн Дээд зөвлөлийн гишүүн Андрей Сафонов ТАСС агентлагт мэдээлснээр, яамны барилга руу гар гранатометоос буудсан байна.

 

"Яамны барилга руу грантометоор буудсан нь Приднестрт цочирдол, айдас төрүүлэх гэсэн оролдлого. Биднийг дарамтлах гэсэн оролдлого өмнө нь ч гарч байсан" хэмээн Сафонов ТАСС агентлагт ярьсан байна.

 

Энд дуулгахад,  Приднестр нь 1990-1992 оны хооронд ЗХУ-ын задран унаx үед Бүгд Найрамдах Молдав Улсаас салан бий болсон. Приднестрийн Бүгд Найрамдах Улсад 460 мянга орчим хүн амьдардаг бөгөөд тэдний тал хувь нь Оросын иргэншилтэй байдаг аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Путин хуучин ЗХУ-ыг буцааж байгуулах төлөвлөгөөгөө ямар ч үнээр хамаагүй хэрэгжүүлэх гэж улайрч буй. Мөн тэр үеийн нөлөөнд нь байсан Польш Болгар Чех Монгол улсуудад ч буцааж нөлөөгөө тогтоох санаатай.
2022-04-26