Ё.Баатарбилэг: Хөгжлийн банктай холбоотой асуудлаар намайг шалгаж байгаа

Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг яллагдагчаар татжээ. Тэрбээр АТГ-т очиж, прокурорын саналтай танилцаж, өмгөөлөгчөөрөө дамжуулан хариу тайлбар өгсөн байна. Ё.Баатарбилэг “Хөгжлийн банктай холбоотой асуудлаар намайг шалгаж байгаа. Ийм асуудал үүссэнд харамсаж байна. Хууль хяналтын байгууллагууд хуулийн дагуу шийдвэрлэх байх” гэсэн тайлбарыг өглөө. Мөн тэрбээр НВЦ ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгтэй олон жилийн найзууд гэдгээ хүлээн зөвшөөрч байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкнаас НВЦ ХХК-д зээл олгуулж, хариуд нь их хэмжээний авлига авсан байж болзошгүй хэрэгт шалгаж буй аж.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ