Х.Тэмүүжин: Эрх мэдэлтнүүдийн зан авирыг зарчмын хувьд шинэчилж болох хуулийг баталлаа

img

Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг УИХ өнгөрсөн баасан гарагийн чуулганаар батласан. Төрийн албыг цэвэрлэх агуулга бүхий уг хуулийн төслийн талаар төсөл санаачлагч Х.Тэмүүжинтэй цөөн хором ярилцлаа. -Сонирхлын зөрчлийн хуулийн гол давуу тал юу вэ? -Олон нийтийн анхаарлыг татсан, Монгол Улсад төрийн байгуулалтын үйл ажиллагааг, улстөрийг, эрх мэдэлтнүүдийн зан авирыг зарчмын хувьд шинэчилж болох хуулийг баталлаа. Уг хуулийг дагалдан Авлигын эсрэг болон Төрийн албаны хууль, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ дөрвөн хуулиар авлигатай өргөн фронтоор тэмцэнэ. Төрийн албанд байгаа авлигын зөрчлийг дөрвөн төвшинд зохицуулах юм. Сонирхлын зөрчлийн хууль авлига үүсээд байгаа хөрсийг задалж, албан тушаалтанд ашиггүй, харин иргэдэд ашигтай байх менежментийг нь хийж өгч байгаа. Бидний өдөр тутамдаа анзаардаг байсан хамаатан садан, найз нөхөд, нутаг ус, нам гэх мэтчилэн өөрийн тойрон хүрээлэгчдэд үзүүлдэг байсан төрийн үйлчилгээг “уучлаарай, наадах чинь сонирхлын зөрчил байна. Та иргэдийг ялгаварлалгүй, шударгаар төрийн үйлчилгээг чанартай үзүүлнэ үү” гэдэг зарчмыг тогтоож өгөх давуу талтай. -Тухайн албан тушаалтан сонирхлын зөрчлөөс хэрхэн сэргийлэх вэ? -Тодорхой эрх мэдэлтэн шийдвэр гаргахаасаа өмнө сонирхлын зөрчлийн мэдүүлэг өгнө. Тэр хүн тендерийн комисст орсон бол тендерт өргөдлөө өгсөн компаниуд дотор сонирхлын зөрчилтэй холбоотой хамаатан садан, найз нөхад, нэг ангийн хүн байхгүй гэсэн мэдүүлэг өгч гарын үсэг зурах юм. Хэрэв тэр тендерт хамаатан нь шалгараагүй ч гэсэн оролцсон л бол тэр хүнд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Энэ нь цаашаагаа авлигын хэрэг болоод явна. -Авлигын эсрэг хуультай сонирхлын зөрчил хэрхэн уялдах вэ. Хариуцлага хүлээлгэх тогтолцоог хэрхэн тусгав? -Өмнө нь зохицуулж болдоггүй байсан найман төрлийн авлигын зөрчил хуульчлагдсан. Зөрчил гаргасан бол албан тушаалаас нь бууруулах, давтан үйлдсэн бол албан тушаалаас нь зайлуулах хариуцлагыг тодорхой зааж өгсөн. Өмнө нь Авлигын эсрэг хуульд хариуцлагын асуудлыг тодорхой зааж өгөөгүй байсан юм. Авлигын эсрэг тэмцэх гол зохицуулалт орсон байгаа. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бол гэмт хэрэг болдог эрүүгийн заалт багтсан. “Энэ хүн насаараа төрийн албанд ажиллалаа. Гэхдээ дундаж бизнесменээс тансаг амьдрах юм” гэж хүмүүс харддаг. Үнэхээр төрийн албан хаагчид хаустай, том жийп унаад, хүүхдүүд нь гадаадад сургуульд сураад чинээлэг байдал нь хэрээс хэтэрсэн. Гэтэл авч байгаа цалин нь дундаж төрийн албан хаагчаас 10 хувь л илүү байгаа шүү дээ. Тийм байхад биднээс 500 дахин илүү тансаг амьдарч байна гэж хүмүүс харддаг. Одоо энэ хардалт биш болно. Таны ХОМ дээр их хэмжээний мөнгө ил гараад, түүнийгээ та ямар байдлаар олж авснаа үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй бол АТГ шууд шалгана. Улмаар зохих газар нь явуулна. Ийм байдлаар Монгол Улс авлигатай тэмцэх бүрэн хуулийн зохицуулалттай боллоо. АТГ-ыг “жараахайнууд”-тай тэмцдэг гэж шүүмжилдэг. Хууль гарснаар АТГ-ын үйл ажиллагаанд өөрчлөлт гарах уу? -АТГ өөрт дутагдаж байсан олон мехнизмыг хууль сахиулагчийнхаа хувьд олж авсан. Одоо АТГ жараахайнуудтай биш үнэхээр үндэслэлгүйгээр хөлжсөн, түүгээр ичих ч үгүй нийгэмд бахархал болгон харуулж байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцох боломжтой болсон. Тэднийг акул, шинжлэх ухааны нэрээр “махан идэштэн” гэж нэрлэгддэг томоохон хэмжээний авлига авдаг хүмүүстэй тэмцэх боломжтой. Гэхдээ хууль долдугаар сар 15-наас хэрэгжиж эхэлнэ. Үүнээс өмнө ХОМ-ийг шинэчлэн авч сонирхлын зөрчлийн хууль болон авлигын хууль, эрүүгийн хуулиуд үйлчлээд ирэхээр төрийн албанд ёс зүйн шинэ стандарт тогтоно. Өмнө нь төрийн албан хаагч төрд үйлчлэх ёстой гэж хэлдэг байсан ч төр гэж өөрийнхөө шууд удирдлагын даргыг болон намыг ойлгодог байсан бол одоо тэр бүхэн сонирхлын зөрчил болж байгаа. -Зөвхөн төрийн албан хаагч гэхгүйгээр ТББ байгууллагынхан авлигатай холбогдох нь элбэг. Хуулиар үүнд хяналт тавих боломж нээгдсэн үү? -Тухайлбал, нутгийн зөвлөл зэрэг ТББ-ууд хувийн эрх ашгаа төрийн болон нийтийн чиг үүргийн дээр тавих юм бол сонирхлын зөрчил болно. Үүнтэй холбогдуулж албан ёсны шийдвэр гаргасан бол авлигын зөрчил болох юм. Тийм учраас нэг намын, нэг нутгийнхаа хүнийг шударга өрсөлдөөнөөр орж ирэх ёстой төрийн албанд томилсон бол сонирхлын зөрчил болох зохицуулалт бий. Энэ хуулинд УИХ, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд хяналт тавьж чадвал авлига устана. Монгол Улс авлигын үзүүлэлтээр дэлхийд 120-д ороод байна. Энэ хууль үйлчилснээр ирэх жил бид 100-гаас дотогш орж ирнэ. Үүнд би итгэлтэй байна. -Нийтийн албан тушаалтан гэж яг ямар албан тушаалтанг хэлэх вэ. Гадны иргэд бас авлигын хэрэгт их холбогддож, энэ хэмжээгээрээ хариуцлагаас мултардаг? -Манайд шинэ ойлголт л доо. Өмнө нь бид төрийн албан хаагч гэж явцуу ойлголтоор аливаа асуудлыг шийддэг байсан. Ингэснээр улс орны хувь заяатай холбоотой шийдвэр гаргагчид хуулийн хяналтад байгаагүй. Мянганы сорилтын сан, Оюутолгой, Тавантолгойн УЗ гээд том мөнгө эргэлдэж байгаа газарт төрийн өмнөөс хяналт тавихаар очсон хүмүүст төр хяналт тавьж чаддаггүй байсан. Тэгэхээр нийтийн алба нь төрийн албанаас өргөн ойлголт. Төр, улстөр, тусгай алба, захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан багтана. Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэрийн Оросоос томилогдсон дарга манайд хянагдах юм. Төрөөс тодорхой чиг үүргийг шилжүүлэн авч байгаа ТББ-ын удирдах албан тушаалтан ч нийтийн албан тушаалтан болно. Америкийн Засгийн газар Монгол Улсад утаагаа багасга гээд мөнгө өгсөн. Энэ мөнгө хэн нэгний хувийн оролдлого болж байна уу, үгүй юу гэдгийг АНУ-аас билүү Монгол Улс хянана. Тиймээс Мянганы сорилтын сангийн удирдлагууд ХОМ-ээ гаргаж өгөх ёстой. Манай улсын эрх ашигт үйлчилж байгаа гадны иргэдийг бид хянах боломжтой болсон нь хуулийн том давуу тал. С.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dddd:
chi hunii zuv buruu setgej bgaag yaaj meddiin be? chinii medeh uchuuhen medlegiin hemjeend naad hun chin medreleer chin naadaj bgaag oilgohoorgui bj ymiig dugnej yrihaasaa ichij amidar. cham shig ymnuud gudamjaar neg bn. tseverlegeegee ch oligtoi hiihgui hun muulaal zuv buruu gej suudag tseverlegchees avaad jolooch konduktoruud bhaaraa l bn. ta naraar l zuv buruugaa dugnuulchiv gej
2013-03-14
зочин:
Тэмүүжинд талархаж байна.Чи зөв сэтгэж байгаа тул чиний үйлс чинь саадгүй бүтнэ. МАН-н нэр нөлөөн доорь маш олон муу муухай залуучууд улс төр нийтийн албанд шургалаж орж ирсэн.Эднийг дахин өндийхгүй болтол нь шийтгэх хэрэгтэй.Альч үеийн жаахан хүн муутай юмнуудын оргондог газар нь МАН болоод байсан.Энэ нь монгол улсыг хөгжилд чөдөр тушаа болсон бодит хүчин зүйл болжээ. МАН дахь шударга иргэд одоо намаа цэвэрлэж авах сайхан боломж ирээд байна.
2012-09-16
dddd:
chi hunii zuv buruu setgej bgaag yaaj meddiin be? chinii medeh uchuuhen medlegiin hemjeend naad hun chin medreleer chin naadaj bgaag oilgohoorgui bj ymiig dugnej yrihaasaa ichij amidar. cham shig ymnuud gudamjaar neg bn. tseverlegeegee ch oligtoi hiihgui hun muulaal zuv buruu gej suudag tseverlegchees avaad jolooch konduktoruud bhaaraa l bn. ta naraar l zuv buruugaa dugnuulchiv gej
Саяын томилсон сайдууд чинь тэгээд ашиг сонирхлоо бүр мартсан хүмүүс үү. яг ш тээ.
2012-09-01
Chimgee:
TENUUJIN ODOO SHOYGAA ZOGSOO ICHIJ AMIDAR DURDEE HET ORSON BA BOLI ZA ELBEGEE TA 2-OOS ZALHAJ BA SHOYCHIN MINI
2012-06-06
бор:
хууль батлагдсан нь сайн зүйл баталсан хуулийг дагаж мөрдөх нэг өөр бас тухайн хуулийг хэргэлэх бүүр өөр учираас хуулийг батлахдаа ямар их хүч гаргасан яг энэ хүчээрээ хяналт тавих хэрэгтэй монголчуудаа
2012-03-26
Zochin:
http://www.tsag.mn/index.php?option=com_content&view=article&id=5911:2012-02-08-09-27-30&catid=73:yariltslaga&Itemid=417
2012-02-08
unshigch:
Bayar hurgey ! zov alham zov huuli sanaachilj batluulsan bna, harin ene hulin heregjilt ni mash sain bgaasai. bayar hurgey !!!
2012-01-23
Лосол:
Чиний саяхан хэлсэн "2 үзүүртэй зүү" гэдэг үг чинь олон түмэн дотор нэрийг чинь навс унагасан даа. Уг эр хүн, тэр тусмаа төрийн албаны хүний амнаас ийм үг гардаг харамсалтай байна. Сонгуульд нэр дэвшээд сонгогдоход энэ үг мөн ч их гай болох байхаа. Буянаараа болог.
2012-01-23
nymdorj:
Nymdorj bayar enhbayr terguutei aluurchin batbold enhbold ulaan .............................................................................................................................. Terguutei avilgach garuud tednii kommunist humuujleer osson mongo erh medliin amtand orson odoo toriin erhiig hudaldaj avhaar ilt dairj bga huuhsuud ni bsaar bga tsagt Mongol hogjihgueee.uher mongolchud . Temuujin gishuund ghdee gantsaara, tomchuudiin daramtan dund ch gsn buruu buzriig zasahiin toloo temtsej ireeduid baga ch gsn itgel toruulj bgad bayarlaj bnaa amjilt husie
2012-01-23
TEMUUJIN chamd mongoloiin ard tumen bayrlah bolnoo uul n mongold yadaj shudarga yos togtbol agaar hurtel zebershih bailgui dee
2012-01-23
А.Энхбаатар:
Энэ хуулийн төсөл нь хэрэгжих болсон нь Монголын хууль зүйн асуудалд томоохон алхам болсон гэхэд болно. Тухай хуулийн хэрэгжилтэнд одоо анхаарал хандуулах зүйн хэрэг харин тухай хуулийн төсөл нь хэзээ хаана хэрэгжих бол гэдэг нь сохирхол татаж байгаа юм. Энэ хуулийн батлан гараад хэрэгжих хугацааг нь хойш татаж байсан бөгөөд энэ гишүүдийн өөрийхөн ашиг сонирхол нв их харагдаж байсан. Х.Тэмжүүн гишүүн энэ хуулийг гаргахад багагүй хүч хөдөлмөр зарсан байсан нь ниймгэмд өөрийн үзэл бодлоо энэ хуулиар харуулсан ашиг сонирхолын зөрчилыг алга болгоно гэдэг нөгөө л нэг яриад байгаа ашиг сонирхол нь боогдох хуулийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэх хэрэгтэй гэсэн хуулийн төсөл байгаа гэж бодож байгаа. Х.Тэмүүжин гишүүний одоо нэг хийх ёстой алхам нь хууль зүйн салбарт салбарын сайд хийж байгаа Нямдорж гишүүний үйлдэл нь нийгэмдд аюултай үзэгдэл бий болгох санал, хуулийн төсөл гаргаж байгаа олон нийтэд мэдээлэх ёстой юм шиг. Сайд дарга нар нь хэрхэн ямар хууль батлах тал дээр зурагтаар л ярихаас биш яг ямар хууль яаж батлагдах гэж байгааг нь иргэн байтугай УИХ-н гишүүд өөрөө мэдээгүй явж байх жишээтэй байна. Энэ бас нийгмийн хамгийн цоорхой хэсэг болж хувиараад байгаа. Ямар хууль яаж батлах гэж байгааг олон нийтэд хамгийн түрүүнд мэдээллэх нь зүйн хэрэг гэж үзэж байна. Нэг гишүүн хууль төсөл бариад л ордог гишүүд харж байсан аа энэ болохгүй энэ нь хууль зөрчисөн асуудал, УИХ-н гишүүний дархан байдал, чиний мэдлэг энэ хуулийн төсөлд хүрэхгүй гэдэг саналыг ч юм уу хэрүүл ч юм уу зурагтаар гараад инээлгэхгээд ч байгаа юм шиг би биерүүгээ хайрын ч үг юм шиг хараалын ч үг юм баахан зурагтаар гарна. Энэ тэгээд нөгөө иргэдийн төрдөө итгэх итгэл нь алга болж байгааг мэдэх хүн тэнд алга. Зарим нь бүүр сайхан цагын ЗХУлсад би сурсан чи Монголд сурсан гээд мэдлэг мэргэжилийг нь голоод амыг нь дарах гээд унах юм. Тэр хүн яах уу сайхан ЗХУлсыг төгссөн л байгаа биз. Монголдоо төгссөн нь мэдрэл муутай болдог юм. За тэгвэл энэ хэзүү цагт суралцаж байгаа оюутан залуус УИХ-н хуралд байтугай НИТХ-д ч мэдлэг хүрэхгүй юм байна л даа. Тэгсэн яасан одоо тэр ЗХУ-н төгссөн гээд байгаа хүн хүүхдүүдээ бас л ОРОС улсад суралцуулаад УИХ-н гишүүн болгоод бас бид нарыгаа Монголдоо төгссөн биз дээ мэдлэг чинь яаж хүрдэг юм гээд загинах юм байна л даа. За ёстой уучилаарай тийм юм одоо хэзээ ч байхгүй Монголын юм Монголдоо үлдэнэ харин Монгол гэсэн сэтгэлгээнээс олдож байгаа хүмүүс Монголын иргэдэд нээх нөлөө үзүүлэхгүй байхаа. Энэ чинь л бас ашиг сонирхолын ирээдүй нь ш дээ дарга нараа.
2012-01-23
Одоо УИХ-ын гишүүд болон Төрийн өндөр албан тушаалтнуудыг аливаа компани, хувийн сургуулиудын төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн гишүүнчлэлээс татгалзуулах хэрэгтэй
2012-01-23