Нийслэлийн хэмжээнд 48 цэгт иргэдийг дархлаажуулна

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 5, II тунд 15, III тунд 85, IV тунд 62, нийт 167 иргэнийг дархлаажууллаа.Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 54 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.8 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 3039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.798 (77.4 хувь), 16-17 насны 27.099 (80 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ