Оросын Белгород мужид зэвсгийн агуулах шатав
2022-04-27

Оросын Белгород мужийн Старая Нелидовка сууринд зэвсгийн агуулах шатаж байгаа талаар тус мужийн захирагч Вячеслав Гладков Телеграм сувагтаа бичжээ. 

 

"Головин суурингийн дарга Денис Золотухинтай холбоо барилаа. Урьдчилсан мэдээллээр, Старая Нелидовка сууринд зэвсгийн агуулах шатаж байна" хэмээн Гладков бичжээ. Энэ хэргийн улмаас байшин барилга эвдрээгүй мөн иргэд гэмтэж бэртээгүй хэмээн тэрбээр онцолсон байна.

 

Энд дуулгахад, Украинтай хил залгаа Белгород муж хоёрдугаар сарын 24-нөөс хойш Украины талаас хэдэнтээ халдлагад өртсөн гэж Оросын хэвлэлүүд мэдээлж байв. Дөрөвдүгээр сарын нэгний өдөр Белгород хотод Украины цэргүүд агаараас цохилт өгсний улмаас газрын тосны бааз дээр гал гарсан бол дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Харьков мужтай хиллэдэг Шебекинский районд төмөр зам эвдэрсэн байна. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Украины талаас Белгород мужийн Неотеевка, Журавлевка суурингууд руу буудсан гэж Оросын хэвлэлүүд мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
орос гахай
2022-04-27
Мөнхжаргал:
Оросууд зэвсгийн гауулахуудыг нь дэлбэлээд байхад хариу барилгүй яахав
2022-04-27
Одоо Крымийн гүүрийг устгах цаг болжээ
2022-04-27