Эрдэмтдийн зөвлөл: Эх орондоо сайхан амьдрахын тулд Үндсэн хуулиа өөрчлөх ёстой

img

 

Боловсрол, сэтгэл судлалын академийн нийгмийн сэтгэл зүйн судалгааны хүрээлэнгийн нэгдсэн эрдэмтдийн зөвлөлөөс “Улс төр, нийгмийн сэтгэл зүйн доройтол шийдвэрлэх арга зам” сэдвээр мэдээлэл хийлээ. 

 

Нэгдсэн эрдэмтдийн зөвлөлийн төлөөлөл “Нийгмийн сэтгэлзүй олонх нь амьдрах арга нь мухардаж, тэсвэр тэвчээр нь барагдсан, сэтгэлзүйн хувьд гундаж, доройтсон байдалд хүрээд байна. Үүнийг болж буй удаа дараагийн үйл явдлууд, залуусын шаардлагаас харж, сонссон байх. Залуусын жагсаал цуглаанд “Бид Монголдоо амьдармаар байна” гэсэн зүйлийг хэлж байсан. Энэ бүхнээс буруутан нь хэн бэ гэдэг асуулт гарна.

 

...Энэ бүхний эцсийн буруутан нь 1992 онд баталсан Үндсэн хууль. Үндсэн хууль бүх буруу, хазгай үйл явдлын уг суурь нь юм. Үндсэн хууль гэдэг нь улсын удаан хугацаанд оршин тогтнол, ард түмнийхээ аз жаргалтай байдлыг хангахын төлөөх нийгмийн харилцааг хуульчлан тогтоосон баримт бичиг байх ёстой юм. Төр гэдэг нь улс үндэстнийхээ эрх ашиг, ард түмнийхээ аз жаргал сайн сайхан байдал, бүтээлч оюун сэтгэлийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлдэг механизм байх ёстой. Уг бодлого, зорилтоос өчүүхэн гажсан тохиолдолд засаж, өөрчилж, арга хэмжээ авч чаддаг өөрийн гэсэн дотоод хяналтын механизмтай бүтэц тогтолцоо байх ёстой.

 

Гэтэл өнөөдрийн үндсэн хуулиар төр нь улс үндэстнийхээ эрх ашгийг хамгаалах, ард түмнийхээ аз жаргалтай сайн сайхан амьдралыг хангах ямар ч үүргийг хүлээгээгүй. Тиймээс хяналтын механизм байхгүй.

 

...Мөнгөтэй хүн мөнхөрнө гэсэн бодолтой улс төрч гэгдэх улс төрийн бүлэглэлүүдийг бий болгоход Монгол Улсын Үндсэн хууль зориулагдсан. Тодруулж хэлбэл, эрх мэдэлтэй тонуулчид бол төр юм гэсэн ойлголтыг Монгол Улсын Үндсэн хуулинд суулгаж өгсөн.

 

... Тиймээс өнөөгийн нийгмийг өөрчилж, эх орондоо сайхан амьдрахын тулд юуны түрүүнд үндсэн хуулиа өөрчилж, төрийн тогтолцоог бий болгох ёстой." гэж мэдээллээ .

 

М.Насан 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Эрдэмтэн гэсэн нэр гутаасан коммунистууд вэ, яасан! Үндсэн хуулиа үл зөвшөөрсөн , бурууг чихсэн хэрэгтнүүд болжээ
2022-04-28
зочин:
“Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэж ухаант өвөг дээдэс минь учирлан хэлсээр ирсэн. Мөн 5 махбодийг 12 жилээр үржүүлэхээр нэгэн жаран болдог. Нэгэн жаран өнгөрөөд хорвоогийн бүх юм орвонгоороо, үндэсээрээ өөрчлөгддөг гэдгийг ч ухаант өвөг дээдэс минь учирлан хэлсээр ирсэн. Нобелийн шагналт алдарт эрдэмтэд хүртэл дэлхийн шинжлэх ухаан, техник, нийгмийн хувьсгал дундажаар 60 жил тутамд гардаг юм байна гэдгийг ч баталсан. Өөрөөр хэлвэл хорвоо ертөнцийн бүх юм нэгэн жаран өнгөрөөд хувьсан өөрчлөгддөг байгалийн хууль байдаг аж. Байгалийн хуулийг хэн нэгэн зохиодоггүй бөгөөд зөвхөн алдарт эрдэмтэн мэргэд нээдэг, мөнхөд оршдог ажгуу. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд 1960-аад оноос дэлхийн бараг бүх хүний ухаан санаа, оюун бодлыг асар хүчтэй хордуулсан гайт Америк Ардчиллын эцэс төгсгөл байгалийн хуулийн дагуу 2020-иод онд ирж, амиа тавьж байна. Дэлхий ертөнц гайт Америк Ардчилалаас салж, монголын минь мөнхийн хөрш агуу их Орос, Хятад гүрэн дэлхийг аврах сайн цаг ирж байна. Хурай, хурай, хурай!!!
2022-04-27
зочин:
Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 2000 онд АРДЧИЛЛЫГ бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1990 оноос эхлэн Америк АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс нарын дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүч, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг.
2022-04-27
зочин:
Америк Ардчилал, хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Америк Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 30 жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж сүүлийн 30 жилд Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гадаад өрөндөө баригдсан гуйлагчид болов. Одоо том үйлдвэрүүдээ Монголын төр мэдэлдээ авах нь маш зөв.
2022-04-27
зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1989 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Харин манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америк Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл, Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан, Амаржаргал мэтийн солиотой залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь сүүлийн 30-хан жилд Марксист онолоор зэвсэглэсэн Хятадын коммунист нам Хятад улсыг дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болгон хөгжүүлсөн бөгөөд харин Америк Ардчиллын онолоор зэвсэглэсэн АН Монгол улсыг улс төрчид нь нам дагасан, цүнх барьсан, авилгал, хээл хахуульд автсан, мэдлэггүй, чадваргүй, дадалгүй, сэтгэлгүй, ёс суртахуунгүй, сахилга батгүй, хариуцлагагүй; ард иргэд нь өр зээл, өвчлөлд баригдсан, боловсролгүй, соёлгүй, ажилгүй, ядууралд автсан, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн дүрстэй адгууснууд болгон хувиргаж, энэ дэлхийн хамгийн ядуу буурай орон болгон бүрэн хэмжээгээр дампууруулсан.
2022-04-27
зочин:
Хятад улс марксизмын үзэл санааг тууштай баримтлан үсрэнгүй хөгжлөөрөө дэлхийг гайхуулж байна. Хятадын удирдагч Си Зин Пин төрийн албан хаагчиддаа аугаа их К.Марксын бүтээлийг судлах, марксизмын үзэл санааг гуйвалтгүй мөрдөхийг үүрэг болгож байна. Хятад улс К.Марксын мэндэлсний 200 жилийн ойг 2018 онд төр засгийн хэмжээнд өргөнөөр тэмдэглэж, К.Марксын 5 метр өндөр хүрэл хөшөөг түүний төрсөн нутаг Германд сүндэрлүүлэн босгож өгөв. Монголын усан тэнэг удирдагчид, АН, МАН зэрэг наманцарууд К.Маркс гэж хэлэхээс ичиж нүүр нь улайж байна.
2022-04-27
зочин:
Монгол улсын хөгжлийн хамгийн зөв зам бол Америк Ардчиллын үзэл баримтлалыг таягдан хаяад цаашид агуу Марксизмын үзэлийг баримтлах зам юм. Монгол шиг буурай хөгжилтэй оронд хаа холын Америк Ардчиллын үзэл баримтлал зохихгүй гэдэг нь сүүлийн 30 жилд нотлогдов.
2022-04-27
зочин:
Хамгийн өөдгүй адгийн шаарууд нь манлайлсан тэнэгүүдийн хүн сүргийг Ардчилал гэнэ. /Алдарт зохион бүтээгч, Нобелийн шагналыг санаачлагч, санхүүжүүлэгч Альфред Нобель/
2022-04-27