Х.Нямбаатар: Хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж, ял наймаалцах заалтыг хаслаа

img

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар

 

-Монгол Улсын Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл

-Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

 

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улс сүүлийн 30-аад жил төр, орон нутаг, хувийн хэвшилтэй хамтдаа бизнесийн бүхий л салбарт өрсөлдөж ирсэн. Төрийн өмчит компаниудад засаглалын сайн тогтолцоог бүрдүүлж чадаагүй. Энэ алдааг засах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг боловсрууллаа.

 

 

УИХ дөрвөн жилийн хугацаатайгаар төрийн эрхэлбэл зохих бизнесийн төрлийн жагсаалтыг батална. Энэ хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит компаниуд үйл ажиллагаа явуулна. Бусад чиглэлийг энэ хуулиар хориглоно.

 

Цаашид Төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг ашгийн болон ашгийн бус гэж хоёр ангилна. Энэ удаа ашгийн төлөө байгууллагуудын эрхзүйн байдлыг зохицуулсан хуулийн төслийг оруулж ирсэн. Цаашид эрүүл мэндийн байгууллагууд, эрчим хүчний компаниуд багтаасан ашгийн бусад компаниудын хуулийн зохицуулалтыг хийнэ” гэдгийг мэдээлэв.

 

Авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй

 

Одоогийн Эрүүгийн хууль таван жил хүчин төгөлдөр үйлчилж байна. Хэрэгжилтийн явцад гарсан үр нөлөөд дүн шинжилгээ хийж, энэ хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн төсөлд авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг чангатгаж оруулж ирснийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэллээ. Тухайлбал:

 

-Хөөн хэлэлцэх хугацааг уртасгана

-Хүндрүүлэх, онц хүндрүүлэх бүрэлдэхүүнд торгох ялыг оногдуулахгүй

-Ял наймаалцах буюу хэрэг хялбаршуулсан журмаар шийдэх заалтыг хассан

-Авлига, тушаалын гэмт хэрэгтний нийтийн албанд ажиллах эрхийг 20 жилээр хасна

-16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт торгуулийн бус хорих ял оногдуулна.

-Бэлгийн эрх чөлөө, авлигын гэмт хэрэг, хүн төрөлхтөн болон хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй

-Хулгайн гэмт хэргийг том, жижиг гэж ялгахгүйгээр Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх өөрчлөлтийг оруулжээ.

 

Эрүүгийн хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлж, ирэх долоо хоногоос яаралтай горимоор хэлэлцэх юм байна.

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ер нь хөөн хэлэлцэх хугацаа гэж зүйлийг ямар луйварчид нь оруулж ирэвээ. Байхгүй болгох хэрэгтэй. Хэрэг хуучирдаггүй шүү.
2022-04-27
зочин:
САЙН БАЙНА, ЭЛБЭГДОРЖ МЭТИЙН БАЛАЙ ХУЛГАЙЧИД МУЛРАХГҮЙ БОЛЖ
2022-04-27
Хөөн хэлэлцэх хугаэцаа гэдэг балай юмаа болих хэрэгтэй. Зүгээр л цаг хугацаа хожиж ял завшуулдаг зүйл шүү дээ. Заавал хугацаатай байх зүйл юм бол доод тал нь 100 жил байх хэрэгтэй.
2022-04-27
Tehiin zogsooliin zorigoogiin odhuu hogiin hulgaich nohoi jiltei psda
2022-04-27
Shudraga irgen:
Mash zuv bna. Huun heleltseh hugatsaag unlimited bolgoh heregtei. Tegvel hulgaichuud gulug tsarailaad hulgai hiihee aznana.
2022-04-27