Назарбаевын халдашгүй эрхийг баталгаажуулсан хуулийг цуцлахаар зэхэж байна

Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын баталгаа болон халдашгүй эрхийн тухай хуулийг цуцлахаар төлөвлөж байгаа талаар тус улсын парламентын доод танхимын дарга Ерлан Кошанов мэдэгджээ.
"Үндсэн хуульд оруулах нэмэлтээр елбасы статусыг хасаж байгаа. Үндсэн хуульд Назарбаевыг улсын үндэслэгч гэдгээр нь үлпээнэ. Үндсэн хуулийн энэ заалтыг баталснаар анхны ерөнхийлөгчийн тухай хууль ч хүчингүй болох юм" хэмээн тэрбээр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдээлснийг Спутник агентлаг дамжуулжээ.
Эргэн сануулахад, Нурсултан Назарбаев Казахстаны ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөхөөр болсноо 2019 оны гуравдугаар сард зарласан. Түүний албан тушаалыг тухайн үед сенатын дарга байсан Касым-Жомар Токаев авч байлаа. 2022 оны нэгдүгээр сард Казахстаны Парламент Нурсултан Назарбаев Аюулгүйн зөвлөл болон Ардын ассамблейг бүх насаараа даргалах хуудийг цуцалж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ