"Газпромбанк"-ы дэд ерөнхийлөгч Украины талд байлдахаар явжээ

img

Украин руу явж, Киевт нутаг дэвсгэрийн хамгаалалтын эгнээнд элсэн орсон Оросын "Газпромбанк"-ы дэд ерөнхийлөгч асан Игорь Волобуев  The Insider хэвлэлд ярилцлага өгчээ. 

 

Волобуев "Газпромбанк"-д пиар чиглэлээр зургаан жил ажилласан, "Газпром"-ын хэвлэлийн албаны даргаар 16 жил ажиллажээ. Өнөөгийн дайн эхэлсний дараа тэрбээр гуравдугар сарын хоёрны өдөр Москвагаас явсан байна. 

 

Волобуев Украины Сумск мужийн Ахтырка хотоос гаралтай, энд 18 жил амьдарч байгаад Орос руу шилжиж байжээ. Ингээд дайн эхэлсний дараа тэрбээр зэвсэг барин эх орноо хамгаалахаар Украинд ирсэн хэмээн хэвлэлд ярьсан байна. 

 

Орост байхад түүний амь насанд халдах аюул занал байгаагүй, гэхдээ "Газпром"-ын удирдах албан тушаал хашиж байсан хүмүүс амиа хорлосон нь эргэлзээ төрүүлсэн хэмээн Волобуев ярьжээ. Тэрбээр "Газпромбанк"-ы дэд ерөнхийлөгч Владислав Аваев, "Новатэк"-ийн топ менежер Сергей Протосени нар үнэндээ амиа хорлоогүй, тэднийг хөнөөж, амиа хорлосон мэт харагдуулсан гэж үзэж байгаа аж. 

 

Мөн "Газпром"-ыг Путин биечлэн удирддаг байж магадгүй хэмээн Волубуев таамаглаж байгаагаа илэрхийлжээ. Түүнийг Украины чухам хаана байлдаж явааг хэвлэлийнхэн мэдээлээгүй байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ТХХ:
ЯЛГАРЦГААЖ БАЙГАА НЬ САЙН ХЭРЭГ ...
2022-04-28
Урвсангүй:
Эх оронч хүн байна
2022-04-27