Словакийн Ерөнхийлөгч Оросын цэргүүдэд хандан орос хэлээр мэдэгдэл хийжээ

Словакийн Ерөнхийлөгч Зузана Чапутова Оросын цэргүүд болон командлагчид нь хандан орсо хэлээр мэдэгдэл хийжээ. Энэ талаар Эрх чөлөө радио мэдээлсэн байна.
Зузана Чапутова мэдэгдэлдээ Украин дахь дайныг "хүсээгүй", "ямар ч үндэслэлгүй эхэлсэн дайн" хэмээн нэрлэжээ. "Та нарт хэн ч заналхийлээгүй, хэн ч хор хохирол учруулахгүй хүсээгүй, харин та нар хор хохирол учруулж байна" хэмээн Чапутова онцолсон байна.
Тэрбээр энэ мэдэгдэлдээ Оросын армийнхан үйлдсэн байж болзошгүй гэгдэж байгаа эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн зэрэг цэргийн гэмт хэргүүдийг дурджээ.
"Та нарт хүн чанарын өчүүхэн ч болтугай хэсэг үлдсэн бол энэ аймшигт дайныг дуусга" хэмээн Словакийн Ерөнхийлөгч Оросын цэргүүдэд хандан уриалжээ.
Эргэн сануулахад, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаалыг хоёрдугаар сарын 24-ний өдөр өгснөөр өнөөгийн дайн дэгдсэн. Энэ дайны улмаас хичнээн хүн амиа алдсан нь тодорхойгүй, гэхдээ олон мянган цэрэг, энгийн иргэн амиа алдсан гэж хэвлэлүүд мэдээлж байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ