Anadolu: Дайн эхэлснээс хойш ЕХ Оросоос 47 тэрбум еврогийн газрын тос, хий худалдан авсан
2022-04-28

ОХУ "тусгай цэргийн ажиллагаа" зарлаж, Украинд байлдааны ажиллагаа эхлүүлснээс хойш ЕХ 47 тэрбум еврогийн үнийн дүн бүхий газрын тос, байгалийн хийг Оросоос худалдан авсан гэж Туркийн  Anadolu агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Европын холбоо өдөр бүр 450 сая долларыг газрын тос, 400 сая долларыг байгалийн хийн төлбөрт төлж байгаа гэнэ. Хэдийгээр Европын холбоо "Оросын тусгай цэргийн ажиллагааг шүүмжилж байгаа" ч Оросоос авах газрын тос, хийд бүрэн хориг тавихгүй байна гэж эх сурвалж онцолжээ. Эндээс харахад "ЕХ Украины эсрэг Оросын үйлдлийг санхүүжүүлж байгаа гэсэн дүгнэлт хийж болохоор байна" хэмээн Anadolu агентлаг онцолсон байна.

 

Энд дуулгахад, өмнө нь Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Жозеп Боррель мэдэгдэл хийхдээ Оросын эсрэг шинээр хориг тавих тал дээр нэгдсэн байр суурь байхгүйг онцолж байлаа. Түүний өгүүлснээр, ОХУ-аас авах эрчим хүчний түүхий эдэд хориг тавих тал дээр ЕХ-ны гишүүн орнууд тохиролцож чадахгүй байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
АНУ ч хүртэл УРАНАА авдаг.Оросын сансарын хөлгөөр хүмүүсээ нисгэдэг юм байна
2023-01-30
Иргэн:
ЕХ-ны улс бүрт өөрийн эрх ашаигбайгаа шдээ.
2022-04-28