Оросын дипломатч: Мариупольд Украины аюулгүй байдлын албаны нууц, хүн тамлах төв бий

НҮБ дахь Оросын байнгын төлөөлөгчийн газрын эрхзүйн секцийн тэргүүн Сергей Леонидченко Мариупольд Украины Аюулгүй байдлын албаны нууц, хүн тамлах төв байдаг хэмээжээ. Тэрбээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн албан бус хурлын үеэр ийнхүү мэдэгдсэнийг РИА Новости дамжуулсан байна.
Леонидченкогийн өгүүлснээр, хүн тамладаг төв Мариуполийн нисэх буудалд байдаг бөгөөд бодит баримтууд, гэрчүүдийн мэдүүлгээр ийм төв байдаг гэдэг нь батлагддаг гэнэ.
"Үүнийг "номын сан" гэж нууцлан нэрлэдэг. 2014 онд үндсэрхэг үзэлт "Азов" батальон Мариуполийг эзлэх үед байгуулагдсан.XXI зуунд хүн тамладаг газар байна гэхээр төсөөлөхөд ч бэрх юм " хэмээн өгүүлжээ.
Оросын дипломатчийн өгүүлснээр, энэ газрыг Киевийн дэглэмийг дэмждэггүй энгийн иргэдийг тамлах, хүчирхийлэх, хөнөөхөд ашигладаг байсан гэнэ. Энэ хэрэгт буруутай бүхэн шийтгэлээ амсана, "хэн ч хариуцлагаас зугтаж чадахгүй, Украиныг үндсэрхгүй үзэлтнүүдээс салгах ажлыг дуусгана" хэмээн Леонидченко өгүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ