НҮБ: Украинд цэргийн гэмт хэргийн хохирогч болсон 6000 хүнийг нэг бүрчлэн нэрлэхэд бэлэн

img

НҮБ зэрэг олон улсын байгууллагууд болон хэд хэдэн орон Украинд Оросын армийн үйлдсэн цэргийн гэмт хэрэгт буруутай этгээдүүдийг хариуцлагад татахад шаардлагатай бүхнийг хийнэ хэмээн амалжээ. Энэ талаар ВВС агентлаг дамжуулсан байна. 

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет мэдэгдэл хийхдээ цэргийн гэмт хэргийн золиос болсон хүмүүс болон тэдний ар гэрийнхэн нөхөн төлбөр авах ёстой хэмээн онцолсон байна. Түүний өгүүлснээр, Украинд үйлдэгдсэн цэргийн гэмт хэргийн улмаас 5939 энгийн иргэн хохирогч болсон гэдгийг баталсан бөгөөд тэдний 2787 нь амиа алдсан, 3152 нь шархадсан аж.

"Бодит тоо үүнээс хавьгүй их байгаа. Баримтуудыг тогтоохоор бид ажиллаж байна" хэмээн Бачелет мэдэгдээд эдгээр хүмүүс хүн ам шигүү суурьшсан газарт зэвсэг ашигласан, артиллерээр буудсан эсвэл бөмбөгдсөний улмаас хохирогч болсон гэдгийг онцолсон байна.

Харин Украины Ерөнхий прокурор Ирина Венедиктова мэдээлэл хийхдээ байлдааны ажиллагаа явуулах журмыг зөрчсөн 8000 гаруй хэрэг үүсгэн шалгаж байгааг онцолсон байна. Мөн Украинд дайн явуулах хуулийг зөрчсөн гомдлыг 43 орон гаргахаар болжээ.

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

орос ер нь их хоцрогдсон улс юм байна шүү
2022-04-29
shal hudalaa buraad l:
amerikuud yah avaragch burhad uu hoo. 10 say hvn alaad bgaa oron shuu. vetinamiin daind 5 say vetinamiin hvnii amia aldsan shuu..amerikuud yaj alj bombogdoj blaa. yponii 2 hotod atomiin bombogtoltond heden zuun myangan hvn hen allaa daa..
2022-04-28
amerikuud daind vhsen 10 say hvnii amiig yah be dee.:
irak livi siri afganstanii irgen 10 say hvniig alsan amerikiin eronhiilogch nar said armiin udirdalgiig bas shvvj huuliin daguu shorond hiiy dee bas.
2022-04-28
Гө:
Америкийн бөмбөгдсөн орнууд бүгд гомдол гаргах . Укриан хурдан дуусаасай
2022-04-28
amerikuud daind vhsen 10 say hvnii amiig yah be dee.:
irak livi siri afganstanii irgen 10 say hvniig alsan amerikiin eronhiilogch nar said armiin udirdalgiig bas shvvj huuliin daguu shorond hiiy dee bas.
Орос орон орчин үеийн жинхэнэ фашист орноор тодорлоо. Энэ нэрийг түүхээсээ мөддөө арчиж чадахгүй