ОХУ Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гарахаар болжээ

img

ОХУ НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гарах шийдвэр гаргажээ. Энэ талаар тус улсын Гадаад хэргийн яамны сайтад мэдээлсэн байна.

 

Мэдэгдэлд, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага ЕХ-ын ашиг сонирхолд үйлчилж байгаа хэмээн буруутгасан байна. Улмаар уг байгууллага Оросын эсрэг томоохон сурталчилгаа хийж, гишүүн орнууддаа дарамт шахалт үзүүлэн, улс төрийн шийдвэр гаргахаар эрмэлзэж байгаа бөгөөд ОХУ-ыг энэ байгууллагын ажилд оролцохыг хориглож байна хэмээжээ. Тиймээс. Оросын тал үүнийг хууль бус, улс төрийн ямар нэгэн шийдэлдээ хүрэхийн төлөө оролдож байна гэж үзэж байгаа талаар мэдэгдэлд онцолсон байна.

 

Түүнчлэн НҮБ-ын аялал жуулчлалын байгууллагад үргэлжлүүлэн ажиллах нь зохисгүй гэж ОХУ үзсэн, энэ байгууллагын  удирдах зөвлөлүүд үйл ажиллагаагаа улс төржүүлэхийг оролдож, Орост бусад орнуудаас ялгаатай хандахыг илээр дэмжсэн учраас Дэлхийн аялал жуулчлалын  байгууллагаас гарах шийдвэр гаргасан  хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ