Өнөөдөр өглөөний 09.00 цагт УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, прокурорын саналыг хэлэлцэнэ. Үргэлжүүлэн 10.00 цагаас Хуульзүйн байнгын хороо, 11.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэнэ. Харин чуулганы нэгдсэн хуралдааныг 14.00 цагаас зарласан байна.
Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан үндэслэлээр яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулаад байгаа юм.
НЭГ.БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН |
|||
09.00 |
Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асууудал |
"Их засаг” танхим |
|
10.00 |
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асууудал |
“Жанжин Д.Сүхбаатар” танхим“ |
|
11.00 |
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асууудал |
“Жанжин Д.Сүхбаатар” танхим“ |
|
ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН |
|||
14.00 |
Хэлэлцэх асуудал: · Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асууудал |
Уншиж байна |