Энэ амралтын өдрүүдээр нөөцийн хонины мах 7 750 төгрөг болж буурна

img

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг  Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.

 

"Засгийн газраас хоёр шийдвэр гаргасан. Мах бэлтгэх болон гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд 230 тэрбум төгрөгийн зээлийг гурван хувийн хүүтэй олгохоор боллоо. Үүнээс гарч буй 10,6 хувийн хүүгийн зөрүүг Засгийн газар гаргана. Ингэснээр иргэдэд мах болон гурилын үнийн дарамт буурна" хэмээн сайд З.Мэндсайхан мэдээллээ. 

 

Түүний өгүүлснээр, хот суурин газрын иргэдэд зориулж 12,7 тонн нөөцийн махыг бэлтгэжээ. Улмаар хонины мах 8300 төгрөг, үхрийн мах 8900 төгрөг, ямааны мах 7100 төгрөгөөр тус тус борлуулагдаж байгаа юм. Засгийн газрын шийдвэрээр, нөөцийн махны энэ үнийг 350 төгрөгөөр бууруулахаар болсон бөгөөд энэ үнийн дүнгийн 250 төгрөгийг Засгийн газрын нөөцийн хөрөнгөнөөс 250 төгрөг, 100 төгрөгийг мах үйлдвэрлэгч 23 аж ахуй нэгж нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хөнгөлж байгаа аж. 

 

Түүнчлэн энэ амралтын өдрүүд буюу дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын нэгний өдрүүдэд нөөцийн мах бэлтгэсэн компаниудын борлуулж буй хонины гулууз махны үнэ 7 750 төгрөг болж хямдрах юм байна. 

 

Б.Намуунзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
3 сая хүн амтай 60,70 нь сая малтай тэгсэн мөртлөө яагаад мах ийм үнэтэй байна аа Гэтэл 30 40 сая хүнтэй амттай улс махны үнэ нэг л тогтвортой байдаг
2022-04-30
зочин:
хонины гулууз хаана зарах юч бол
2022-04-29