ОХУ-ын өмнөд мужуудад хүн амд зориулсан нуувч бэлдэнэ

img

Терроризмын аюулын "шар" төвшинг тогтоосон, дөрөвдүгээр сарын 26-ны өдөр гэхэд л агаараас эсэргүүцэн хамгаалах систем хоёр удаа ажилласан, ОХУ-ын өмнөд мужуудад иргэдийг хамгаалах нуувч бэлдэхээр зэхэж байгаа талаар "Москва таймс" мэдээлжээ. 

 

ОХУ-ын өмнөд хэсэгт иргэний хамгааллын байгууламжуудыг хэвийн ажиллагаатай болгож, зарлан мэдээлэх системийн найдвартай ажиллагааг хангах ёстой гэж Оросын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев лхагва гарагт мэдэгдсэн байна.

 

Иргэний хамгааллын хамгаалалтын байгууламж гэдэг нь орчин үеийн устгах зэвсгийн нөлөөлөл, түүнчлэн аюултай объектууд гэмтэж, нурсан үед үүсэх хоёрдогч хүчин зүйлсээс хамгаалах байгууламж гэж Оросын Онцгой байдлын яам тодотгосон байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Уншигч:
Путин бункерээс улсаа удирдаж байгаа нь үнэн байна, түүнийгээ нубх зорилгоор бүгдээрээ бункерт орцгооё гэж байгаа юм биз дээ. Хахаха
2022-04-29
зочин:
Туучийнууд чинь цөмийн дайнд л бэлдээд байна аа даа, цөмийн зэвсэг л ашиглах нь дээ
2022-04-29
Терроризм хамгаалах нэр дор цөмийн бөмбөгдөлтөөс хамгаалах нуувч гэж ойлгоно.Юм хэлээд бна даа
2022-04-29