Британийн 8000 цэргийг Зүүн Европ руу илгээнэ

img


Европт болох томоохон цэргийн сургуулилалтад Их Британиас 8000 орчим цэргийн алба хаагчийг илгээхээр болсон талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Цэргийн сургуулилалт Финляндаас Хойд Македони хүртэлх орон зайд болох бөгөөд энэ нь хүйтэн дайнаас хойших хамгийн томоохон сургуулилалтуудын нэг болох аж. Оросын болзошгүй түрэмгийллийг сөрөн зогсоход чиглэгдсэн цэргийн сургуулилалтад оролцох Британийн 8000 орчим цэргийг Европ руу илгээх юм байна. 

 

Энэ сургуулилалтад Британийн талаас олон арван танк, 100 гаруй хуягт техник оролцоно гэж ВВС дамжууллаа. Британийн цэргүүд Дани, Исланд, Норвеги зэрэг бусад холбоотон орнуудын корпус болон НАТО-ын орнуудын олон мянган цэрэгт нэгдэн сургуулилалт хийх юм байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

за оросууд путин гайгаа буулгахгүй баларах нь дээ цаана чинь дэлхийн хоёр дайнд ялсан дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй Холбоотны арми ирж байна
2022-04-29
Бодол:
Нэг мөсөн вирусээр бөөндөхөнөдөө . Ашгүй2
2022-04-29