Анжелина Жоли Украинд хүмүүнлэгийн ажил хийж байна

img

Холливудын жүжигчин, НҮБ-ын сайн үйлсийн элч Анжелина Жоли тавдугаар сарын нэгний өдөр Украины Львов мужийн Борислав хотод очжээ. Тэрбээр хоёр дахь өдрөө Украинд ажиллаж байгаа нь энэ бөгөөд Борислав хотод Луганск мужаас нүүлгэн шилжүүлсэн хүүхдүүд амьдарч буй "Гармония" нөхөн сэргээх төвд очин, хүүхдүүдтэй уулзсан байна. 

 

Мөн  Львов хотноо сайн дурынхан болон дүрвэгсэдтэй уулзан, Оросын дайралтын улмаас шархадсан хүүхдүүдийг эмчилж буй эмнэлэгт очжээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Жолиг Львовт ажиллах үеэр агаарын түгшүүрийн дохио ажилласан тул түүний багийнхан хоргодох байранд яаралтай нуугдах шаардлагатай болсон гэнэ.

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мангарт:
Энэ сэтгүүлч дэлхийн мэдээг олон сувгаас орчуулж байгаа. Тэрнээс монголын сурвалжлагч Львовт байхгүй
2022-05-02
ану-д энэ эмэгтэйг хэн ч тоохоо байсан, украйнаар нэр олж авах санаатай даг, энийг бичиж байгаа сэтгүүүлч хөөрхий дөө
2022-05-02
Мангарт:
Энэ сэтгүүлч дэлхийн мэдээг олон сувгаас орчуулж байгаа. Тэрнээс монголын сурвалжлагч Львовт байхгүй
Зочин:
Дэлхийн Од ийм энгийн хувцаслах аж.
2022-05-02