Саид Моллаи Монголоос татгалзах уу

img

Азербайжан гаралтай, олимпын мөнгөн медальт Саид Моллаи Азербайжаны жудогийн шигшээ багийн бүрэлдэхүүнд орж магадгүй талаар тус улсын хэвлэлүүд бичжээ.

 

Тодруулбал, Азербайжаны Жудо бөхийн холбоонд Саид Моллаи хандан, тус улсын нэрийн өмнөөс барилдах хүсэлт гаргасан гэж 1news.az мэдээлсэн байна. Үүний дараа түүнийг Бакуд урьж, тэндээ Моллаи эмнэлгийн үзлэгт орон, үндэсний багийн барилдаанд оролцсон гэж эх сурвалж мэдээлжээ. 

 

Одоогоор Азербайжаны жудогийн холбооны удирдлагууд түүний хүсэлтийг авч хэлэлцэн, Олон улсын жудогийн холбоотой зөвлөлдөж байгаа гэнэ. 

 

Саид Моллаи нь Азербайжан гаралтай, Иранд төрж өссөн  гэж эх сурвалж мэдээлсэн байна. Тэрбээр 2018 онд Баку хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ираны шигшээ багийг төлөөлөн оролцоод аварга болж байв. Улмаар улс төрийн шалтгаанаар Ираныг орхихоос аргагүй болж, Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд орон, Токиогийн мөнгөн медалийг хүртэж байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Yavuulah heregtej zailuul mongolyn ner gargasan odoo bolno azer hun azer nutagdaa yavahan zuv humuus buu shuumzil
2022-05-02
иргэн:
Танк орж ирнэ шүү гээд айлгаад явуулчихаа биз, нөгөөх нь итгэж үнэмшээд зугтсан байх. Яасан айлгаж ханадаггүй хүн бэ?
2022-05-02
Данко:
Ойлгомжтой ш дээ. ЖОНХУУ ийм л жонхуу зүйл хийнэ.
2022-05-02
монголчууд хятдуудад л сайнаар хандах юм ой гутмаар
2022-05-02