ОХУ-ын парадад энэ удаад цөөн хүн, техник оролцоно

img

2022 оны тавдугаар сарын есний өдөр Улаан талбай дээр болох парадад энэ онд өмнөх онтой харьцуулахад цөөн хүн, техник оролцохоор болжээ. 

 

Оросын Батлан хамгаалах яамны гаргасан мэдээлэлд өгүүлснээр, 2022 оны парадад 129 цэргийн техник оролцох юм байна. Харин өнгөрсөн жил 191 техник оролцож байлаа. 

 

Талбай дээгүүр алхан өнгөрөх жагсаалд 10 мянган хүн оролцох бөгөөд тэдний тоонд казакууд, "Юнармия" цэрэгжсэн хөдөлгөөний хүүхдүүд багтах юм байна. 2021 онд парадад 12 мянган хүн оролцож байв. Харин агаарын үзүүлбэр нь өмнөх жилтэй харьцуулахад нэг онгоцоор илүү буюу 77 онгоц, нисдэг тэрэг оролцох юм байна.

 

Батлан хамгаалах яамны гаргасан мэдээллээс харахад, 2021 онд парадад оролцож байсан зарим төрлийн цэргийн техник энэ удаад Улаан талбай дээр гарахгүй аж.

 

Өнгөрсөн жил парадад оролцож байсан ч энэ онд парадын бүрэлдэхүүнд багтаагүй техникийн дунд Т-80БВМ танк, "Коадиция-СВ" 2С35 өөрөө явагч артиллерийн төхөөрөмж, ТОС-1А хүнд галын систем, "Замедление" алсаас минижүүлэх инженерийн системийн машин, "Панцирь-С" зенитийн комплекс болон Росгвардын бүх машинууд багтаж байна. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Т-80БВМ танк, "Панцирь" зэрэг төхөөрөмжүүд Украинд ажиглагдсан гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Stalingradiin uursdiinxniigee buudaj aldag yavdal bol ali Altan Ordnii ues togtson manai Ix Zasag Xuuli xeregjsen n ter.. Oros uudiin xucheer tusgaar togtnoloo batalgaajuulj Yopond ezlegdexees avragdsanaa meddeggui um bxdaa ene door komment bicheed bgaa tarxinii turaaltaibgulugnuud!!
2022-05-03
Орос их гүрэн биш хэтэрхий томдсон газар нутагтай даварсан гарууд
2022-05-03
Залуучуудаа түүхээ сайн судал.
2022-05-02
зочин:
Oрос Xятад 2 угаасаа л хүний олноор түрээ барьж ялдаг аргатай шдээ. Cталинградын тулалдаанд Oросууд өөрсдийн 35 000 цэргээ буудаж алсан гэсэн тоо баримт байдагийн.. эдгээр цэргүүдийг -Tушаалгүйгээр ухарсан.. байрлалаа орхисон.. даргатайгаа хэрэлдсэн зодолдсон.. тулалдааны үеэр цэргүүдийн дунд сандрал үүсгэсэн гэх мэт шалтагаар буудсан гэдэг.
2022-05-02
зочин:
Oдоо болтол ялалтын найрандаа найрлаастай... гэтэл ялагдсан япон герман 2 нь шархаа долоогоод эдийн засгаараа Aзи Eвропдоо тэргүүлээстэй..
2022-05-02
Завхарсын:
Энэ бүдүүлэг жагсаал социализмтай хамт хоцрогдсон. Ийм балай юм хийж байхаар. Ард түмнийхээ амьдралыг аймшиггүй тайван байлгаасай.
2022-05-02
Бас хүний олноороо дарч алах бүдүүлэг тактиктай кк
2022-05-02
зочин:
Oрос Xятад 2 угаасаа л хүний олноор түрээ барьж ялдаг аргатай шдээ. Cталинградын тулалдаанд Oросууд өөрсдийн 35 000 цэргээ буудаж алсан гэсэн тоо баримт байдагийн.. эдгээр цэргүүдийг -Tушаалгүйгээр ухарсан.. байрлалаа орхисон.. даргатайгаа хэрэлдсэн зодолдсон.. тулалдааны үеэр цэргүүдийн дунд сандрал үүсгэсэн гэх мэт шалтагаар буудсан гэдэг.
Хоцрогдсон техник ээ үзүүлэхээс санаа зовоо байлгүй.
2022-05-02
Цэргүүд нь амиа алдаад, техникүүд украйнд толгой нь тасраад зэвэрч бгаа
2022-05-02
Odoo ene teneg jagsaalaa bolimoor doo, uchoon l jil aguu armi, enee teree geed tarhi ugaasaar yvaad orosuud gej orkuud bolson baigaag harj baina uu,
2022-05-02
ихэнх нь сөнөө биз украйнд
2022-05-02
70, 75 жилээр оролцсон
2022-05-02
Мөнхжаргал:
Хэрэггүй
2022-05-02
Зочин:
Хэзээ манайх Оросын параданд орж байсын, тэгш ой гээд л нэг удаа орсон байх. Фашизмыг ялж байсан орон өөрсдөө өнөөдөр фашист болчихоод байж байна. Оросууд эмнэлэг, сургууль, орон сууц бөмбөгдөх даа мэргэшээд байгаа
2022-05-02
70, 75 жилээр оролцсон
манайх оролцох болов уу?
2022-05-02
Мөнхжаргал:
Хэрэггүй
зочин:
нохой долоо
2022-05-02