Украинаас дүрвэгсдийн тоо зургаан саяд дөхөж байна

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" нэрийн дор хөрш оронруугаа халдсанаас хойш Украины оршин суугчид орон гэрээ орхин дүрвэхээс аргагүй болсон юм.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дайн эхэлснээс хойш Украинаас 5,5 сая хүн дүрвэжээ. Энэ талаар НҮБ мэдээлсэн байна. Украины гурван сая гаруй дүрвэгчийг Польш хүлээн авсан бол 825 мянган хүн Румынийг зорьсон байна. Харин ОХУ руу 681 мянган хүн, Беларусь руу 25 мянган хүн дүрвэсэн бол Молдав, Словак, Унгар улс тус бүр хагас сая дүрвэгч хүлээн авчээ.
НҮБ-ын мэдээлснээр, дүрвэгсдийн тоо байнга нэмэгдэж байгаа гэнэ. Гадаад орнууд руу дүрвэхээс гадна дотооддоо шилжин суурьшсан хүний тоо 7,7 саяд хүрчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ