CNN: ОХУ тавдугаар сарын дунд үе гэхэд Донбассыг өөртөө нэгтгэх гэж байна

img

ОХУ тавдугаар сар гэхэд Донецк, Луганск мужуудыг эзлэн түрэмгийлж, цаашлаад Херсон мужийг өөртөө нэгтгэж, Бүгд Найрамдах Херсон Улс байгуулах зорилготой байгаа гэнэ. Энэ талаар АНУ-ын тагнуулаас авсан эх сурвалжтайгаар CNN агентлаг мэдээлжээ. 

 

Тодруулбал, Орхос улс салан тусгаарлагчдын эзэлсэн Донецк, Луганск мужуудыг "тавдугаар сарын дунд үе хавьцаа" эзлэн авч, Херсон мужид ч "бүгд найрамдах ард улс" байгуулах төлөвлөгөөтэй байгааг илтгэх тагнуулын мэдээлэл АНУ-д бий хэмээн эх сурвалж мэдээлсэн байна.

 

Мөн энэ мэдээлэлд Орос улс тавдугаар сарын дунд үе хавьцаа дээрх мужуудыг Орост нэгдэх тухай олон нийтийн санал хураалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа, мөн ийм төлөвлөгөөг Херсонд ч хэрэгжүүлнэ хэмээн онцолжээ.

 

CNN агентлагийн мэдээлснээр, Орос улс "Москваг баримтлагчид"-аар удирдлагыг солихын тулд орон нутгийн албан тушаалтнуудыг "хулгайлж" байгаа бол "сургуулийн захирал, сэтгүүлчид, орон нутгийн хүний эрхийг хамгаалагчид, нутгийн захиргааны албан тушаалтнууд" алга болсоор байгаа гэх мэдээлэл гарч байгаа гэнэ. Түүнчлэн Оросын цэргүүд дээрх бүс нутгууд дахь интернет, утасны сүлжээг тасалж, мэдээллийн урсгалыг хаасан гэж гэсэн мэдээлэл иржээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Галт:
Үнэхээр эзлэн түрэмгийлэгчид. Украйнгүйгээр Их Орос сүйрчихгээд байгаа юм байх даа
2022-05-03