CNN: Путин тавдугаар сарын есөнд албан ёсоор Украинд дайн зарлаж болзошгүй

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин тавдугаар сарын есний өдөр Украинд дайн зарлаж байгаагаа албан ёсоор мэдэгдэж болзошгүй, ингэснээр Оросын бэлтгэл хүчийг бүрэн дайчлах боломжтой болно гэж АНУ болон Барууны өндөр албан тушаалтнууд үзэж байгаа талаар CNN агентлаг мэдээлжээ.
"Путин тавдугаар сарын есний өдөр Украинд албан ёсоор дайн зарлаж болзошгүй гэсэн хувилбарыг албан тушаалтнууд хэлэлцэх болсон. Одоо Оросын эрх баригчид өнөөгийн сөргөлдөөнийг нацистуудыг үгүй хийх "тусгай цэргийн ажиллагаа" гэж л нэрлэж байгаа" хэмээн CNN агентлагийн мэдээлэлд өгүүлжээ.
Барууны бусад хэвлэлүүдийн бичсэнээр, тавдугаар сарын есний өдөр ийнхүү албан ёсоор дайн зарласнаар Оросын хууль тогтоомжийн дагуу Путин бэлтгэл хүчээ бүгдийг нь дайчлах, цэргийн үүрэгтнүүдээ зарлан дуудах боломжтой болох аж.
Барууныхны дэвшүүлж буй өөр нэг хувилбар нь, тавдугаар сарын есний өдөр Луганск болон Донецкийн эзлэн түрэмгийлсэн нутаг дэвсгэрийг ОХУ өөртөө нэгтгэх, Одесс руу хийх довтолгоогоо нэмэгдүүлэх эсвэл Мариупольд бүрэн хяналтаа тогтоосон талаар зарлаж болзошгүй гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ