Хоёр бөхөөс сэргээш илэрчээ

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас энэ оны 03 дугаар сарын 17-нд болсон “Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ой”-д зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болон 19-нд зохион байгуулагдсан Өвөрхангай аймгийн Сант сумын "Илдэн бэйлийн хүчтэн" бөхийн холбооны нэрэмжит залуу 256 бөхийн барилдаанд шөвгөрсөн 14 бөхөөс сэргээшийн шинжилгээг авчээ. Бөхчүүдийн шинжилгээний хариу Олон Улсын Допингийн Эсрэг Байгууллагын итгэмжилсэн БНСУ-ын лабораториос 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр МҮДЭБ-д ирсэн байна.
Нийт 14 шинжилгээнээс 12 нь сөрөг буюу зөрчилгүй, 2 шинжилгээнээс хориотой эм бэлдмэлийн жагсаалтад багтсан нэг төрлийн бодис илэрчээ. Сэргээш илэрсэн хоёр бөх хориотой эм бэлдмэл хэрэглэсэн шалтгаанаа тайлбарлаж, гэм буруугаа хүлээн уучлал хүсэж, шийтгэл, хариуцлага хүлээхэд бэлэн буйгаа МҮБХ-нд мэдэгджээ. Тэдний асуудлыг МҮБХ-ны Тэргүүлэгчид өчигдөр хэлэлцсэн бөгөөд журмын дагуу шийдвэрлэхээ мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ