Зөвлөлтийн хөшөө баримлуудыг буулгасан Европын хотууд

Зөвлөлтийн хөшөө баримлуудыг буулгасан Европын хотууд

ЗХУ болон Улаан армид зориулсан хөшөө, дурсгалуудыг Европын хэд хэдэн оронд буулгасан бөгөөд зарим тохиолдолд хууль бусаар буулгажээ. Энэ нь ОХУ Украин руу дайрсантай холбоотой гэж Эрх чөлөө радио мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Украины нийслэл Киев хотод "Украин, Оросын нэгдэл"-ийг бэлгэдсэн баримлыг буулгасан бол Латвид Улаан армид зориулсан дурсгалын чулууг булга татжээ.

 

Дараах гэрэл зургуудад Зөвлөлтийн үеийн хөшөө дурсгалуудыг буулгаж байгаа нь дүрслэгдсэн. Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ Украин руу халдсанаас хойш хөшөө буулгах давалгаа Европ даяар өрнөсөн юм.

 

Киев хотод байх "Украин, Оросын ард түмний нэгдэл"-ийг бэлгэдсэн хөшөөг 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр буулгасан юм. 

Латвийн Рига хотоос 60 км зайд байрлах  Мадлиен гэх газарт Зөвлөлтийн үеийн дурсгалын чулуу байсныг  дөрөвдүгээр сарын 26-ны өдөр холдуулсан байна.

Энэ чулуун дээр "1944 оны есдүгээр сарын 26-ны өдөр Зөвлөлтийн арми Мадлиенийг Германы фашист эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн юм" хэмээн бичсэн байжээ.

 

Польшийн нийслэл Варшав хотоос 90 км зайд байрлах хотод Зөвлөлтийн армид зориулсан хөшөө байсныг дөрөвдүгээр сарын 20-ны өдөр буулгажээ. 


Польш улс тоталитар дэглэмийг "бэлгэдсэн эсвэл сурталчилсан" хөшөө дурсгалыг хориглох тухай хуулийг 2017 онд баталж байв.

 

Польшийн Гарнцарско сууринд байсан Улаан армийн хөшөөг 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр буулгажээ. 

 

Гарнцарско суурин дахь хөшөөг буулгахын өмнө хөшөөнөөс самбарыг нь авсан байна. Энэ самбар руу өмнө нь улаан будаг цацсан байжээ. Хөшөөний самбар дээр "Зөвлөлтийн эх орны нэр төр, тусгаар тогтнолын төлөө амиа өгсөн баатруудын алдар мөнх бадраг" хэмээн бичсэн байсан аж. 

 

Дэлхийн хоёрдугаар дайны үед Улаан арми Польшийг фашистуудаас чөлөөлсөн юм. Гэвч Зөвлөлтөд тогтсон коммунист дэглэмийн үеийг польшууд түүхэнд нь байх хамгийн бараан он жилүүд гэж үздэг аж. Польш улс 1989 онд тусгаар тогтнолоо сэргээж байв. 

 

2022 оны гуравдугаар сарын есний өдөр Польшийн Кошалин оршуулгын газарт хууль бусаар буулгасан хөшөө. 

 

1950-иад оноос хойш байсан Кошалины оршуулгын газар дахь хөшөөг хэн нэгэн нь шөнийн цагаар экскаватороор , хууль бусаар буулгасан хэмээн Польшийн цагдаагийн газар орон нутгийн хэвлэлийнхэнд мэдээлж байв. Энэ хөшөө нь гартаа тагтаа барьсан охин Зөвлөлтийн цэргийг тэвэрч байгааг дүрсэлсэн байжээ. 

 

2022 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Польшийн Хжовицад Улаан армид зориулсан хөшөөг буулгажээ.

 

Хөшөө буулгах үеэр Польшийн Үндэсний хөшөө дурсгалын хүрээлэнгийн Ерөнхийлөгч очсон бөгөөд "Эрх чөлөөт, хараат бус, ардчилсан Польшид улаан таван хошуугаар тэмдэглэгдсэн хөшөө дурсгал, бэлгэдэл байх ёсгүй" хэмээн мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Tengt Tenegdeed baigaarai - Mongolchuudad Yamarch Hamaagui shuu ! Ha Hamaagui Ter - " Ukraine, Poland , Latvia, Europe heden Ed nariig gagan duriah Yamarch Hergui shuu !
2022-05-04
иргэн:
дэлхийн хог болсон үндэстэн Оросуудын бүх зүйлээс.дэлхий татгалзах хэрэгтэй
2022-05-03
зочин:
Соёлт европ мөн. Бүдүүлэг орк монголчууд соёл гэж юу болохыг ч мэдэхгүй.
2022-05-03
хамгийн том тэнэглэл байна даа соёлт европ гээд байгаа
2022-05-03
зочин:
Соёлт европ мөн. Бүдүүлэг орк монголчууд соёл гэж юу болохыг ч мэдэхгүй.