Украины Одесс хотод Оросын харвасан пуужин орон сууц онож, өсвөр насны хүү амиа алджээ. Энэ талаар Украины зэвсэгт хүчний хэвлэлийн алба хэвлэлийнхэнд мэдээлснийг УНИАН дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сарын хоёрны орой Оросын пуужин орон сууц оносны улмаас 15 настай хүү амиа алдаж, нэг охин шархдаж, эмнэлэгт хүргэгджээ. Пуужин харвах үед тухайн орон сууцанд таван хүн байсан гэнэ.
Пуужин харвасны улмаас орон сууц төдийгүй ойролцоо орших шашны байгууламж эвдэрчээ. Түүнчлэн дэд бүтцэд ноцтой эвдрэл гарсан гэж УНИАН мэдээлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |