Энэтхэг хэт халалтын улмаас ургацынхаа талыг алджээ

Энэтхэгт аагим халуун өдрүүд үргэлжилж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна. ВВС агентлагийн мэдээлснээр, Энэтхэгийн ихэнх нутагт 40 хэмийг давсан халуун өдрүүд тохиож байгаа аж.
Энэтхэгт гуравдугаар сараас эхлэн хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа бөгөөд энэ нь цаг агаарын ажиглалт хийж эхэлснээс хойших 122 жилийн түүхэн дэх хамгийн аагим халуунд тооцогдож байгаа юм байна. Өмнө нь 2015 онд хэт халалтын улмаас 3,5 мянган хүн амиа алдаж байв. Тиймээс энэ удаад хүмүүсийг гэрээсээ гаралгүй, аль болох их ус уухыг зөвлөж байгаа гэнэ.
Аагим халууны өдрүүд ургац хураах улиралд ч нөлөөлж, ургац хураалтын ажлыг эрт эхлэхээс аргагүй болсон аж. Урьд хожид тохиож байгаагүй халуун уур амьсгалын улмаас Энэтхэгийн тариаланчид ургацынхаа тал хувийг алджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ