Шольц: Путин бусад орнууд руу халдахгүй гэх баталгаагүй

Путин Украинд олон улсын дүрэм журмыг зөрчсөнөөс нь харахад Орос улс цаашлаад бусад орнууд руу дайрахгүй гэх баталгаагүй гэж ХБНГУ-ын канцлер Олаф Шольц мэдэгдсэнийг Ройтерс агентлаг дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Финлянд, Швед НАТО-д элсэхээр шийдвэл Герман улс дэмжсэн байр суурьтай байхын шалтгааныг тайлбарлахдаа Олаф Шольц ийнхүү мэдэгдсэн байна.
"Орос улс Украин руу довтолсноор Дэлхийн хоёрдугаар дайны дараа үүсэн тогтсон эмх журмыг зөрчин, Европ батлан хамгаалахын стратегиа бэхжүүлэх шаардлагыг үүсгэсэн. Оросын Ерөнхийлөгч болон түүний засгийн газар цаашид хүч хэрэглэн олон улсын эрхзүйг зөрчихгүй гэх баталгаагүй" хэмээн Шольц мэдэгджээ.
Түүнчлэн Шольц Германы сэтгүүлд ярилцлага өгөхдөө Путиний бодлогыг "империалист " хэмээн нэрлээд "тэр хөрш орнуудаа Оросын арын үүд хаалга гэж боддог" хэмээн онцолж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ