ОХУ-ын арми Украин руу халдсанаас хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд Оросын тал өөрт учирсан хор хохирлын талаар нэг л удаа мэдээлсэн бол Украины тал Оросын хохирлыг тогтмол мэдээлсээр байгаа юм. Гэхдээ Оросын армид учирсан хохирлын талаар Украины зүгээс гаргасан мэдээллийг дайны нөхцөлд нягтлах, шалгах боломжгүй. Украины Зэвсэгт хүчин тавдугаар сарын дөрөвний өдөр Оросын хохирлын талаар дахин мэдээлэл хийлээ.
Тодруулбал, хоёрдугаар сарын 24-нөөс тавдугаар сарын дөрөвний хооронд Украинд нийт 24 500 орос цэрэг амиа алдсан, устгагдсан цэргийн техникийн тоо нэмэгдсээр байгаа хэмээн Украины зэвсэгт хүчин онцолжээ.
Орост учирсан хохирол (Украины Зэвсэгт хүчний мэдээллээр)
Бие бүрэлдэхүүн – 24 500 хүн
Танк ‒ 1077
Байлдааны хуягт машин ‒ 2610
Артиллерийн систем – 491
Шуурган галын тийрэлтэт систем- 163
Агаараас эсэргүүцэн хамгаалах систем - 81
Онгоц – 194
Нисдэг тэрэг – 155
Автомашин, автоцистерн - 1867
хөлөг онгоц, завь - 10
Шуурхай тактикийн төвшний дрон – 303 .
Тусгай техник – 38
Далавчит пуужин – 87
Ийм тоон мэдээллийг Украины Зэвсэгт хүчин гаргасан байна. Харин ОХУ хуулиндаа цэргийн хохирол нь төрийн нууцад хамаардаг тул хичнээн хүн амиа алдсан талаар огт зарладаггүй юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |