
Үнийн өсөлтийн эсрэг жагсаал цуглаан хийгчдийн төлөөлийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хүлээн авч уулзлаа. Тэрбээр жагсаал цуглаан болон Төрийн ордон руу хүн нэвтрүүлэхгүй байгаа энэ үйлдлээ зогсоохыг С.Ганбаатар нараас хүслээ. УИХ-ын дарга “УИХ-аас үнийн энэ өсөлтийн шалтгааныг тогтоох ажлын хэсэг гарч, ажиллаж байгаа. Энэ ажлын хэсэгтэй та бүхэн нэгдэж ажиллана уу” гэв.
Тэрбээр энэ үеэр жагсагчид Төрийн ордон руу гадагш, дотогш хүн нэвтрүүлэхгүй байгаа үйлдлийн сайшаахгүй байгаагаа илэрхийлсэн юм. Гэтэл түүний хариуд С.Ганбаатар “Бид Төрийн ордон руу хүн нэвтрүүлэхгүй байх талаар хуулийн дагуу Төрийн ордны хамгаалалтын албанд мэдэгдсэн.
Нэн даруй Нийгмийн зөвшилцлийн гурван талд хэлэлцээрт орох шаардлагатай байгаа” гэв. Ингээд албан ёсоор МҮЭХ үнийн хөөрөгдлийн эсрэг жагсаалаа зогсоож байгаагаа мэдэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ