Казахстаны Үндсэн хуулиас Назарбаевын нэрийг бүгдийг хасна

Казахстаныг үүсгэн байгуулагч, анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай холбоотой олон эрхийг цуцалж байсан. Энэ удаад түүний нэрийг Үндсэн хуульд үлдээхээргүй болжээ. Энэ талаар DW агентлаг мэдээлсэн байна.
"Анхны Ерөнхийлөгчийн түүхэн үүргийг бүгд мэднэ, тиймээс Үндсэн хуульд тусгайлан заах хэрэггүй" гэсэн дүгнэлтийг Казахстаны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг гаргажээ.
Үндсэн хуулийн шинэчлэлтийн хүрээнд Казахстаны Үндсэн хуулиас анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын статус, бүрэн эрхийн талаарх гээд түүнтэй холбоотой бүх заалтыг хасахаар төлөвлөж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ