Сүхбаатарын талбайд "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" тайван жагсаал болно

img

 

Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна. 

 

9.00 цагт "Туушин" зочид буудалд хүүхдүүдийг ирээдүйд хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх зорилготой “Хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн “Харилцан суръя-Хамтдаа бүтээе” үндэсний семинар болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт МҮХАҮТ-д "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт инноваци хөгжүүлэх боломж, шийдэл 2022" хэлэлцүүлэг болно. 

11.00 цагт "Шонхор тауэр"-т АН-ын 4/11 хэвлэлийн хурал болно.

12.00 цагт “ДЦС-3” ТӨХК-ийн зүүн талбайд Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэх төслийн хүрээнд 2022 онд хийх ажлыг танилцуулна. Утас: 99127866

12.00 цагт Сүхбаатарын талбайд "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" тайван жагсаал болно.

12.00 цагт ТЦА-нд тус албаны Замын цагдаагийн газар, Мөрдөн шалгах газар, Урьдчилан сэргийлэх хэлтсээс замын хөдөлгөөний нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчил осол хэргийн шалтгаан нөхцлийн талаар мэдээлнэ.

14.00 цагт МУИС-ийн Номын санд ЭЕШ өгөх сурагчдад зориулсан 10 хичээлийн контентыг танилцуулна. Утас: 99002019

СЭТГЭГДЭЛ БИЧИХ