Песков: ОХУ тавдугаар сарын есөнд дайн зарлахгүй

img

ОХУ тавдугаар сарын есний өдөр Украинд албан ёсоор дайн зарлаж, бүх нийтийн дайчилгаа зарлаж болзошгүй гэсэн мэдээлэл барууны хэвлэлүүдээр гарч байсан. Харин энэ мэдээллийг Кремлийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков няцаажээ. 

 

"Энэ бол худал, утгагүй зүйл" хэмээн Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдээд, ийм мэдээлэлд итгэх хэрэггүй хэмээн мэдэгдсэн байна. 

 

Энд дуулгахад, 2022 он гарснаас хойш барууны хэвлэлүүдээр "ОХУ Украин руу довтлохоор зэхэж байна" гэсэн мэдээлэл эрчимтэй гарч эхлэх үед ОХУ үүнийг няцааж, Дмитрий Песков мөн л "утгагүй зүйл" хэмээн нэрлэж байлаа. Гэсэн ч хоёрдугаар сарын 24-ний өдөр Путиний тушаалаар Оросын арми Украин руу довтолсон юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
өнөөгийн орос улс бол итгэж болох хуучины ЗХУ биш болсон , дайны хэнээтэй сэтгэцийн өөрчлөлттэй Путинээс ямарч балмад түрэмгий тэнэг үйлдэл хэзээч гарч болзошгүй бүх үг үйлдэл нь хий санаанаас зохиосон худал хуурмаг зөвхөн өөрийнх нь хий хоосон санааны илрэл маш осолтой эмгэг өвчин туссан хүн
2022-05-06
Мөнхжаргал:
Тэд энэ он гарсаар дан худлаа ярьсаар л байгаа
2022-05-05
иргэн:
Өнөөгийн Орост итгэж болохгүй. Энэ хэл бол хүн төрлөгтний дайсан улс.
2022-05-05
Үгэнд нь итгэж болохгүй. Яаж ч худал хэлж мэдэх улсууд
2022-05-05
avto kambinatad jolooch baisan hovdiin most sumiin haryat baasanjav hogiin hulgaich
2022-05-05